9-2.jpg

2020-04-10 09:23
Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хаах Засгийн газрын чиглэл гарсантай холбогдуулан ЕБС-ийн болон их дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад […]

80.jpg

2020-04-10 09:20
Манай улсын хилээр 2020 оны эхний улиралд 551.9 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 712.3 (56.3%) мянгаар буурчээ. Манай улсын хилээр 2020 оны эхний улиралд 283.8 мянган зорчигч орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 32.1 хувь нь Замын-Yүд, 25.7 хувь нь Буянт-Ухаа, 14.9 хувь нь Алтанбулаг, 10.0 хувь нь Гашуун сухайт, […]

dd6a22520726ad7d5b6989291148fca6c867d8b2-1024x597.jpg

2020-04-10 09:13
Өчигдөр буюу /2020.04.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараас зургаан сарын хугацаагаар чөлөөлөх,  […]

78.png

2020-04-10 09:10
Бразилийн Натал хотод коронавирусийн халдвартай гэсэн оноштой нэгэн нярай нас баржээ. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээллээр хүүхэд 04 дүгээр сарын 3-нд 30 долоо хоногтойгоо төрсөн байна. Ээж нь таргалалттай, даралт ихтэй, чихрийн шижинтнй байжээ. Хүүхдийг төрсний дараа эрчимт эмчилгээний тасагт эмчилж, шинжилгээ авахад коронавирустэй болох нь батлагдсан аж. Хүүхэд дөрөв хоногийн дараа нас баржээ. […]

Шеннон-К.png

2020-04-10 08:42
Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа… “Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ. Шеннон К.О’Нил:  Ашиг […]

food-1024x683.png

2020-04-10 08:35
Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна. Шингэний хэрэглээ: • Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах Өөх, тосны хэрэглээ: • Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх • Транс тос […]

ediinzasag.png

2020-04-10 08:30
–Хямралын энэ шуурганд хамгийн ихээр өртөх улсын нэгээр Монгол Улсыг нэрлэжээ– Коронавирусийн улмаас Ази-Номхон далайн бүсийн эдийн засаг 2020 онд 0,8 хувиар буурч болзошүй гэж НҮБ-ын шинжээчид дүгнэж байна. ДНБ-ий хүлээгдэж буй энэхүү уналт нь 1998 оноос хойших анхны уналт бөгөөд сүүлийн 60 орчим жилд тохиож байгаагүй хамгийн том уналт байх болно гэжээ. COVID-19-ийн дэгдэлт […]

uildver_osol.png

2020-04-10 08:15
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2020 оны эхний улиралд 84 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 18 (27.3%)-өөр өссөн байна. Эдгээр тохиолдлын 82 (97.6%) нь үйлдвэрлэлийн осол, 2 (2.4%) нь хурц хордлого байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 33 (39.3%) тохиолдол унах бүдрэх, хальтарснаас үүссэн бол эд зүйлд хавчуулагдах 11 (13.1%), гаднын халдлагад […]

tsag-agaar-1-1024x682.png

2020-04-10 08:05
2020 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын […]