Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2020 оны эхний улиралд 84 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 18 (27.3%)-өөр өссөн байна.
Эдгээр тохиолдлын 82 (97.6%) нь үйлдвэрлэлийн осол, 2 (2.4%) нь хурц хордлого байна.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 33 (39.3%) тохиолдол унах бүдрэх, хальтарснаас үүссэн
бол эд зүйлд хавчуулагдах 11 (13.1%), гаднын халдлагад өртөх 5 (5.9%), унаж байгаа эд зүйлд цохигдох 4 (4.8%), эд зүйл дээр гишгэх суурин болон хөдөлгөөнт эд зүйлд цохигдох 4 (4.8%), халалт, түлэгдэлт, хөлдөлт 4 (4.8%), хорт бодис, цацраг идэвхийн нөлөөнд өртөх 4 (4.8%),
хүчилсэн болон хүчтэй хөдөлгөөн 3 (3.5%), цахилгаан гүйдэлд цохиулах 2 (2.4%), бусад 14 (16.6%) тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийт осолдогчдын 33 (39.3%) нь хөнгөн хэлбэрээр, 48 (57.1%) хүнд хэлбэрээр осолдож, 3 (3.6%)
хүн нас барсан байна.