2020 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Дорнод, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 14-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.