Италийн Vogue сэтгүүлийнхэн дөрөвдүгээр сарын шинэ дугаараа цагаан өнгийн хавтастайгаар гаргахаар шийдвэрлэжээ. “Ийм хавтастай гарахаар болсон нь зураггүй болсондоо биш, харин ч эсрэгээрээ. Бид цагаан өнгийг сонгосон нь энэ өнгө нэгэн зэрэг олон зүйлийг бэлгэдсэн утгатай.
Цагаан өнгө бол хүндлэл, түүнчлэн харанхуйн дараа гэрэл гэгээ түгж, дахин амьдрал эхэлж байгааг бэлгэддэг, бүх өнгөний нэгдэл юм. Энэ бол бидний амь насыг аврахын тулд амь амьдралаараа дэнчин тавьж буй хүмүүсийн маань дүрэмт хувцасны өнгө. Цагаан өнгө орон зайг шинэ санаа, түүх, үзэл бодол, шүлэг, хөгжим, халамж анхаарлаар дүүргэдэг” гэж редакциас тайлбарлажээ.
Инстаграм хуудсанд тавьсан энэ мэдээлэл нь хэдхэн цагийн дотор 300 мянга орчим лайк, хэдэн мянган эерэг сэтгэгдэл авчээ.
Загварын эртний сэтгүүлийн шинэ дугаар маргааш гарах юм байна.
Эх сурвалж: ria.ru
Орчуулсан Э.МАРТ