Цаг үеийн асуудалтай холбогдон гарах шийдвэрийн зүйл заалтын талаар Хотын захирагч С.Амарсайхан танилцуулж, холбогдох байгууллагуудад дараах үүрэг, даалгавруудыг өглөө.
Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд бохирдол үүсгэж, нус цэрээ хаяхгүй ил задгай бие засахгүй байх, хог хаяж ажиллаж буй алба хаагчдын ажлыг улам эрчимжүүлэх, гүйцэтгэлийг хянах, нэгдсэн дүн мэдээг өдөр бүр шуурхай штабд өгч ажиллах, орон сууц, гэр хорооллын гудамж талбайд хүүхэд багачууд олноор цуглан тоглож наадаж буй явдал хяналт тавих, эцэг эх асран хамгаалагчдад нь сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх зохион байгуулалтын ажлыг хийх Нутгийн захиргааны байгууллагуудад
Гадаадын улс оноос ирж 21 хоног тусгаарлагдсан иргэд гэртээ14 хоног хязгаарлалтад байх хугацаанд иргэнийг гэрээсээ орж, гарахгүй байхад бүрэн хяналт тавьж, эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналтын газруудтай хамтран ажиллахыг Дүүргийн засаг дарга нар, Онцгой комиссын дарга нарт
Гэрийн тусгаарлалтад 14 хоног байх иргэдийн мэдээллийг УОК-ын шуурхай штабын мэдээллийн санд оруулж, орж гарах хөдөлгөөнийг цахимаар хянах нөхцөлийг хамтран судалж , 4 сарын 15-ны дотор танилцуулахыг Нийслэлийн мэдээллийн технологийн газар болон, Нийслэлийн цагдаагийн удирдах газарт,
коронавирусээс урьдчилан сэргийлэх хариу авах арга хэмжээний төлөвлөгөөг 4 сарын 15-ны өдрийн дотор батлуулан , хэрэгжилт ханган ажиллахыг НМХГ, НОБГ, НЭМГ, НМХГ, НЦУГ-т
Коронавирусээс сэргийлэх үүднээс амны хаалт тогтмол зүүх, онц шаардлагагүй бол гадуур явахгүй, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхад хяналт тавьж, уриалга сэрэмжлүүлгийг давтамжтайгаар хийхийг НЗДТГ, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, НОБГ, НЭМГ, НМХГ, Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газарт
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ёсдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хаахтай холбогдуулан төгсөх ангийн сурагчдын шалгалт, Их дээд сургуулийн төгсөгчдөөс авах шалгалтын үйл ажиллагааг хүн цахимаар зохион байгуулах ажлыг хийж, хяналт тавихыг Нийслэлийн боловсролын газарт
Сувиллын газрын хяналтын үйл ажиллагааг сайжруулах, шаардлага хангахгүй сувиллын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг НМХГ, НАЖГ-т
Ачаа тээвэр хүргэж ирсэн гадаадын жолооч ачиж буулгагч нарт тавих хяналтыг өндөрүүлэхийг НЦГ-т
Мөн холбогдох захирамжийн хэрэгжилтийг хангуулж хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээр, өнжмөл шар өвсний түймэр гарахаас сэргийлж, ууланд алхах, ил задгай гал түлэхийг зогоох үүрэг даалгаврыг тус тус өглөө.