Балбад хөл хорионы дэглэмийг зөвхөн цагдаа нар баримтлахгүй байна. Олон нийтийн сүлжээгээр нэгэн хирс дэглэм зөрчигчийг гудамжаар хөөж байгаа бичлэг цацагджээ. Хирс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гараад гудамжаар зугаалж явтал гэнэт хүнтэй тааралдаж, түүнийг хөөж эхэлсэн аж. Хэсэг хугацаанд хөөсөн амьтан эцэстээ цэцэрлэгтээ эргэн иржээ.
Интернэт хэрэглэгчид коронавирусийн үеэр хөл хорионы дэглэмд хяналт тавьсан хирсний тухай хошигнон ярьцгааж байна.
Эх сурвалж: iz.ru
Орчуулсан Э.МАРТ