Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич том хүү Данилогоо коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтсэн гэж мэдэгджээ.
“Миний Данило хүү бүх зүйл эхлэхэд бууж өгөх хувилбар байхгүй гэж хэлж байсан юм. Ууган хүү маань коронавирусийн халдвар авсан, биеийн байдал нь тааруу тул эмнэлэгт хэвтсэн. Хүү минь, чи үүнийг ялж чадна. Аав нь, бүгдээрээ чамд хайртай” хэмээн Сербийн ерөнхийлөгч Инстаграм хуудсандаа бичээд, хүүгийнхээ зургийг байршуулжээ.
Александр Вучич өөрөө 50 настай. Тэрбээр анхны эхнэрээсээ Данило хэмээх хүү, Милица хэмээх охинтой бол хоёр дахь эхнэр нь түүнд 2017 онд Вукан нэртэй хүү төрүүлж өгчээ.
mir24.tv