Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо ҮБХ өнөөдөр /2020.04.09/ хуралдлаа.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд түүний хүсэлтийг ҮБХ хэлэлцжээ. ҮБХ-ны гишүүд Ц.Тувааны хүсэлтийг хүлээн авч, түүний оронд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг томилжээ.
Ц.Баатархүү нь 2004-2005 онд “Лектор” төвийн дарга, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012-2016 онд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга, 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, 2018 оноос НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж буй юм.