2020-04-10 09:201min00

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 53,5 хувиар буурчээ

80

Манай улсын хилээр 2020 оны эхний улиралд 551.9 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 712.3 (56.3%) мянгаар буурчээ.

Манай улсын хилээр 2020 оны эхний улиралд 283.8 мянган зорчигч орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 32.1 хувь нь Замын-Yүд, 25.7 хувь нь Буянт-Ухаа, 14.9 хувь нь Алтанбулаг, 10.0 хувь нь Гашуун сухайт, 4.3 хувь нь Шивээ хүрэн, 13.0 хувь нь бусад боомтоор орсон байна.
Улсын хилээр орсон зорчигчдын 242.6 (85.5%) мянга нь Монгол Улсын иргэд, 41.2 (14.5%) мянга нь гадаад улсын иргэд байна.

Өмнөх оны мөн үеэс, Турк Улсын жуулчид 250 (109.6%), Беларус Улсынх 32 (6.5%) хүнээр тус тус өссөн бол БНХАУ-ынх 20572 (75.5%), Япон Улсынх 1629 (60.9%), Америкийн Нэгдсэн Улсынх 990 (53.7%), Өмнөд Солонгос Улсынх 2551 (34.5%), ОХУ-ынх 8041 (31.8%) хүнээр тус тус буурчээ.