Бразилийн Натал хотод коронавирусийн халдвартай гэсэн оноштой нэгэн нярай нас баржээ. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээллээр хүүхэд 04 дүгээр сарын 3-нд 30 долоо хоногтойгоо төрсөн байна. Ээж нь таргалалттай, даралт ихтэй, чихрийн шижинтнй байжээ. Хүүхдийг төрсний дараа эрчимт эмчилгээний тасагт эмчилж, шинжилгээ авахад коронавирустэй болох нь батлагдсан аж.
Хүүхэд дөрөв хоногийн дараа нас баржээ. Нас баралтын шалтгааныг нь тогтоож байгаа бөгөөд ээжийг нь тусгаарлалтад оруулж, шинжилгээ авчээ.
Бразилд 16 мянга орчим хүн коронавирусийн халдвар авсан. Энэ вирус жирэмсэн эмэгтэйгээс хүүхдэд дамжиж болдог ч нярай хүүхдэд хүндрэл үүсгэх нь харьцангуй ховор юм байна.
Эх сурвалж:aif.ru
Орчуулсан Э.МАРТ