burte-aisholpan.jpg

2019-06-17 14:51
Ардын язгуур урлагийг түүчээлэн энэ үед дэлхий дахинаа цуурайтуулах чинхүү зорилго бүхий “Бөртэ” хамтлаг шинэ уран бүтээлээ өргөн барилаа. Тус хамтлаг нь 1999 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр эх түүх, өв соёлоо хөгжмийн хэмнэлээр түгээн дэлгэрүүлж явна. Тэдний “Алтай” хэмээх шинэ уран бүтээлд дэлхийд алдаршсан бүргэдчин Айшолпан охин аав Нургаевын хамт тогложээ. Энэхүү […]

pension-1024x882.jpg

2019-06-17 14:27
Mercer рейтингийн албаны мэдээллээс үзэхэд Данийн тэтгэврийн систем дэлхийн хамгийн шилдэгт ордог. Учир нь Данийн ямар ч иргэн тэтгэвэрт гарахдаа цаашид ажилгүй яаж амьдрах вэ гэж санаа зовох шаардлагагүй. Өчүүхэн орлоготой, эсвэл огт ажил хийж үзээгүй хүн ч тэтгэвэрт гардаг гэдгээрээ давуу талтай. Хэрхэн ийм тэтгэвэр бий болов? Данийн тэтгэврийн систем улсын тэтгэмж дээр тэтгэврийн […]

02-20.jpg

2019-06-17 14:26
Монкорд Хадгаламж зээлийн хоршоо дампуурчээ. Гэвч ХЗХ-ны энэ дампуурлыг шийдвэр гаргах эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс нууцлахаар шийдсэн бололтой. Тус хоршооны гишүүд тавдугаар сарын эхээр асуудлыг сөхөн хөндсөн ч тэдний оролдлого Капитал банкны дампуурлын дуулианд дарагдан нам гүм өнгөрч, гишүүд нь өнөөдөр гайхшаа баран сууцгааж байна. Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл зүгээр суугаагүй. УИХ-ын Өргөдлийн байнгын […]

emnelguud.jpg

2019-06-17 14:14
Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгүүдэд хяналт шалгалт явуулж байгаа юм байна. Хяналт шалгалтын үеэр тусгай зөвшөөрөлгүй ТЭУ, Бундан Зүрх, Тиффани мед, Хоум Мед, Sona beauty эмнэлгүүд, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Фтордент, Оюунчимэг, Наран Ууган зэрэг эрүүл мэндийн найман байгууллага байсныг тогтоож, үйл ажиллагааг нь зогсоожээ. Тус эмнэлгүүдийн эрх […]

lhagvajargal-b.jpg

2019-06-17 14:05
Амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийслэлээс гарах чиглэлийн автозамын хөдөлгөөний нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байгаа. Одоогийн байдлаар Төв аймгийн Лүн, Баянхангай сумдад Улаанбаатар хотоос 117 дахь км-т Улаанбаатар хот руу чиглэсэн болон хотоос гарч байгаа хөдөлгөөнийг түр хязгаарласан. Мөн Төв аймгаас Дундговь аймгийн Мандалговь сум руу явах замд 70 дахь км-т зорчих хэсгийн нэг […]

shune-emneleg-ganbold.jpg

2019-06-17 13:35
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын төв ням гаригт үүдээ нээлээ. Нээлтийн ёслол Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо. Тус эмнэлгийн үйл ажиллагааны талаар АШУҮИС-ийн Анагаахын сургуулийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэлтийн тэнхимийн […]

baatarhuu-b.jpg

2019-06-17 13:33
ЦЕГ-аас бүртгэлгүй жагсаал, цуглаантай холбоотой асуудлаар залруулга мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-аас зохион байгуулсан жагсаал цуглааны талаар товч мэдээлэл өгсөн юм. АН-аас зургадугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлийг тус дүүргийн Засаг даргад хүргүүлсэн аж. Харин Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн […]

guur.jpg

2019-06-17 12:59
Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд тус бүтээн байгуулалтын ажлцуудтай танилцаж, үүрэг чиглэл […]

00.jpg

2019-06-17 12:28
ЭЕШ-ын дүнг шилэн технологиор шууд засах үйл ажиллагааг энэ жилээс нэвтрүүлж эхэлж байна. Их дээд сургуульд элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 09:00 цагаас орон даяар Монгол Улсын Түүхийн хичээлээр нэгэн зэрэг эхэлсэн. Шилэн технологийн анхны үйл ажиллагааны хүрээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр БСШУЯ-ны харьяа лаборатори 23 дугаар сургууль дээр ажиллалаа. Энэ жилийн хувьд төгсөгчдийн тоо […]

01-23.jpg

2019-06-17 12:28
Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосноос хойшхи 47 жилийн хугацаанд Японы Гадаад хэргийн сайд дөрөв дэх удаагаа Монгол Улсад айлчилсан бөгөөд хамгийн сүүлийн айлчлал 9 жилийн өмнө болж байжээ. Хоёр улсын Гадаад харилцааны сайд […]