Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгүүдэд хяналт шалгалт явуулж байгаа юм байна. Хяналт шалгалтын үеэр тусгай зөвшөөрөлгүй ТЭУ, Бундан Зүрх, Тиффани мед, Хоум Мед, Sona beauty эмнэлгүүд, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Фтордент, Оюунчимэг, Наран Ууган зэрэг эрүүл мэндийн найман байгууллага байсныг тогтоож, үйл ажиллагааг нь зогсоожээ.
Тус эмнэлгүүдийн эрх бүхий байгууллагаас олговол зохих тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, дээрх эмнэлгүүдэд 28 сая төгрөгний торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлсэн байна.