Монкорд Хадгаламж зээлийн хоршоо дампуурчээ. Гэвч ХЗХ-ны энэ дампуурлыг шийдвэр гаргах эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс нууцлахаар шийдсэн бололтой. Тус хоршооны гишүүд тавдугаар сарын эхээр асуудлыг сөхөн хөндсөн ч тэдний оролдлого Капитал банкны дампуурлын дуулианд дарагдан нам гүм өнгөрч, гишүүд нь өнөөдөр гайхшаа баран сууцгааж байна.
Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл зүгээр суугаагүй. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаж, дөрөвдүгээр сарын 30-нд хэлэлцүүлэг зохион байгуулж чадсан. Гэвч энэ хуралд оролцсон цагдаагийн байгууллагын төлөөлөгчид:
-Хадгаламж зээлийн хоршооны асуудлаар 2018 оны 9 сард Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээсэн. 2019 оны 3 сард ЦЕГ-ын тэргүүн дэд даргын баталсан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах албаны хэлтсийн албан хаагчид ажлын хэсэг байгуулагдаад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. СЗХ-ноос мөн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байгаа.
Өнөөдрийн байдлаар нийт хүмүүсээс мэдүүлэг аваад, анх хэлсэнээс хойш хэдий хэмжээний мөнгө хадгалуулсан, явц дундаа хичнээн төгрөгийн зээл авсан, одоо зээлийн үлдэгдэл хэд гээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгаж байгаа хэрэг учраас хамаагүй битгий мэдээлэл өгөөч хэмээн мэдэгдсэн байдаг.
Үүнээс өөр мэдээлэл өгөөгүй Цагдаагийн байгууллага хохирогчдоос мэдүүлэг авч байгаа гэх боловч, хууль сахиулах байгууллагын мөрдөгчид албан ёсны мэдүүлэг авах биш эвлрүүлэн зуучлагч байгууллага, зуучлалын үүрэг гүйцэтгэгч шинжтэй ажиллаж байгаад хохирогчид гайхширч байна.
Арван сая төгрөгөө хадгалуулсан иргэний хадгалж 26 сая төгрөг болж өссөн тоон баримт байвал мөрдөн байцаагчид хохирогчид 26 саяыг биш, анх хадгаламжид оруулсан 10 саяыг гаргуулж өгөөд хохиролгүй гэсэн бичиг үлдээх, ийм гайхалтай санал санаачлагыг “тулган шаардаж” байгаа гэнэ.
Хадгаламж зээлийн хоршооны дампуурал ердөө энэ хавар өндийж байгаа юм биш. 2000 оны дундуур “Баян-Өндөр сан”, “Бизнес кредит”, “Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кредит”, “Гэр хорооллын барилгажилт”, “Европын хөгжил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээдүй”, “Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэмшигч хохирч байв.
Цагдаагийн байгууллага ийм олон ХЗХ дампуурсан түүхийг шалган, хэргийг шийдэх тал дээр ажиллаж байсан туршлагатай. Гэхдээ тухайн үед шалгаж байсан ХЗХ-дийн 43 тэрбум 606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын 14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй гэсэн маргаан одоо ч тасраагүй байгаа.
Цагдаагийн мөрдөгчид яагаад мөрдөн шалгах ажлаа хийхгүй, зуучлагч болчихов. ЦЕГ-ын дарга С.Баатаржав мөрдөгчдийнхөө эрхэлж буй зуучлагчийн шинэ үйлчилгээг ингэхэд мэдэж байгаа болов уу?
3 comments
Mash ih sunjirch baigaa gesen. Bur Tsagdaagiin gazriin deer Monkordiinhon, Sanhuugiin zohitsuulah horooniihon geed l bugdeer neg uruund ajillaj baigaa. Tegeed bugdeeree ali boloh hohirolgui gej tulgaad l LUIVARCHDiig avrah ajillagaa idevhtei yavagdaj baina gesen. GZ Delgermaa, Terguulegch baisan humuus, busad ajiltnuudiig shalgah heregtei. Zarim ni hun daramtlaad yavaa! Nairamdliin gazar, barilg intr geed ul hudluhuud ruu ni ali hediin ALBAN TUSHAALTANguudiin nud unachihsan baigaa gesen. Urd urdiin olon horshoo shig aria bolgohgui bailgui dee gej itgesendee l gishuud ni harznaad baigaa gesen. Busad horshoo ch ajiglaj baigaa, suirvel ch buh XZX-hii gishuud munguu tataj ehleh baih shuu, bankand baival ersdelgui yum geed.
ХЗХ-ны гишүүдийн хадгаламжийг даатгах, эрсдэлгүй байлгах хууль журам санаачлахгүй, юу ч хийдэггүй СЗХ гэж газар ёстой илүү газар. Олигтой шалгалт ч хийж чадахгүй, хамт идэж уучихаад л, бүр болохоо байхаар нь дампууруулчихаад л, санаа амар. Идсэн уусан нь ах дүү, танилуудынхаа нэр дээр хөрөнгө завьших, нэр дээр нь шилжүүлж замхруулчихаад л санаа амар тэнээд явж байдаг. Гишүүд нь хуримтлалтай болж байна гэж хууртаад л хохироод үлддэг. Луйварчдыг, тэдний ах дүү, танил гээд л шалгахын оронд МӨНГӨӨ ХАДГАЛУУЛСАН ГИШҮҮДИЙГ мөрдөөд суудаг, ийм л хууль байна даа. Нэртэйгээр нь бүх ХЗХ-г татан буулгамаар юм даа, банканд мөнгөө хадгалуулбал ядаж эрсдэлгүй юм. Монкордоор зогсохгүй олон хоршоо дампуурахад бэлэн байгаа байхаа, гагцхүү хэзээ яаж унагаах нь л цаг хугацааны асуудал. Яаж шийдэхийг харж л байя, луйварчид зүгээр үлдэнэ гэж байхгүй шүү.
2-хон эмэгтэй 22,0 тэрбумыг хулгайлья гэж ярилцаад хийчихэж чадах уу? үгүй шүү дээ, тэгэхлээр ард нь хуурамч шинжилгээ хийж өгдөг аудитын газар, цагдаа, эдний хийж байгаа луйврыг аль болох удаан хугацаагаар нуун дарагдуулсан СЗХороо хүртэл хамтрагч нь мөнөөс мөн. Хоршоог цөлөмсөн Гүйцэтгэх захирал, гүйцэтгэх албаныхан, СЗХорооныхон хамтраад эрүүгийн цагдаагийн эдийг засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албан дээр хяналт шалгалт хийж байгааг юу гэхэв? ийм юм байж болох уу? ийм бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс шудрага үнэн дгнэлт гарах уу? гэх мэт асуултууд цуврах нь ойлгомжтой. Дээр дооргүй луйварчид! Монкорд бол санхүүгийн зах зээлд 20 жил ажиллаж оршин тогтнож чадсан хоршоо, энэ хоршоог луйврын аргаар санаатайгаар л мөнгөө угааж дампрууруулсан гэж гишүүд үзэж байгаа. Бид СЗХороонд итгэхгүй байна. Даваасүрэн нь уулзах гэхлээр боломжгүй гээд хүлээж авдаггүй, таяг тулсан настай хүмүүс ирчихээд байхад үүдэн дээрээ өчнөөн удаан зогсоож оруулахгүй, уулзахгүй буцааж хүнд суртал гаргадаг. Цагдаагийн байгууллага Гүйцэтгэх захирал байсан Дэлгэрмаагийн ярьдаг зүйлийг хэлж эхлээд байна. Тэрний нэг нь “гишүүдийн бодит хохирол” гээч юм. Хүү олгохгүй, зөвхөн хадгалуулсан мөнгийг нь л олгож магад гэнээ. Энэ чинь одоо давхар луйвар биз дээ. 17-18 жил зарим нь бүр 20-иод жил мөнгөө хадгалуулчихаад нэг ч төгрөгийн хүү тооцохгүй гэдэг чинь улаан луйвар! Тэр л мөнгөөр цалин авч, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлж, жил бүр гадаадад аялж, тэтгэврээ тогтоолгож, байр орон сууц авч, зээлдүүлэн өсгөн авчихаад ингэж болохгүй шүү дээ. Бид ядаж Монгол банкны зарласан ханшаар хүүг бодуулан авах буулт хийж болох юм. Шударга ёс хаана байна вэ? Хэрэв Монкордын хохирогч гишүүдийн мөнгийг “бодит хохирол” гээч зүйлээр олгох юм бол ийм жишиг тогтож ХЗХоршоодыг ар араас нь дампууруулах сайхан боломжийг төр олгох нь байна шүү дээ. Харж л байя!!! Цагдаагийн байгууллага яагаад хоршоог самарсан Дэлгэрмаагийн үгээр яриад байна вэ?