15-2.jpg

2019-10-02 10:50
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 9-ний өдөр болно. Хуралдаанаар, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Улсын Их Хурлаас 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоол, мөн тойргийн […]

14-1.jpg

2019-10-02 10:47
“Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкинд барьцаалж, 109 сая ам.доллар зээлсэн “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн шүүх хурал ирэх Даваа гаригт буюу аравдугаар сарын 7-нд зарлагдсан байна. 2013 оноос хойш зургаан жил шалгагдаж байгаа энэ хэргийг тодорхой улстөрчид хамгаалалтад авч, Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтаар “аврах” гэж байгаа тухай хардлага дэгдээд байгаа. Үүнээс өмнө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ […]

11-1.jpg

2019-10-02 10:39
Засгийн газрын өнөөдрийн /2019.10.02/ хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг ажлаас нь чөлөөлж буй шалтгаан Б.Бямбадоржийн  гадагшаа явж суралцах болсон гэсэн өргөдөлтэй холбоотой юм байна. Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажилласан юм. Тэрбээр тус салбарт  олон жил […]

5-1.jpg

2019-10-02 10:31
Лхагва гарагт БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан бөгөөд нэг нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан байна. Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы Сайд нарын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга энэ тухай мэдэгджээ. “БНАСАУ өнөөдөр өглөө хоёр баллистик пуужин харважээ. Нэг нь Япон тэнгист Шиманэ муж орчмын эдийн засгийн онцгой […]

2-1.jpg

2019-10-02 10:19
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хийсэн хяналт шалгалтаар техникийн хувьд илт бүрэн бус зөрчилтэй 247.239 тээврийн хэрэгслийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар шийтгэл оногдуулж ажиллажээ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалтай холбоотой зөрчлийн тоо буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь […]

12-4.jpg

2019-10-02 10:08
АТГ есдүгээр сарын 30-нд баривчилгаа явуулж, ХХААХҮ-ийн яамны хоёр ажилтныг Ганцхудагийн урьдчилсан хорих төвд цагдан хорьсон тухайгаа мэдэгдсэн. Тэднийг тендерийн асуудлаар шалгаж байгаа бөгөөд тендер шалгаруулахдаа булхайтай үйлдвэл хийсэн гэж үзэж байгаа аж. Хэвлэлүүд баривчилгааг тойрон мэдээлэл бэлтгэн түгээж байна. 24 tsag.mn сайт гэхэд АТГ Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн Н.Ариунболд, Дархан гурил тэжээл […]

4.jpg

2019-10-02 10:00
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ 2019 оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ. Уг хэргийн шүүх хурал  өчигдөр /2019.10.01/ 12.00 цагт Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнэбат оролцох бол холбогдогчоор А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар […]

1-3.jpg

2019-10-02 09:57
Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлтэд  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон бусад албаны төлөөлөгчид оролцов. Гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж буй Мирослав Бобек нь Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал бөгөөд БНЧУ-ын батлан хамгаалахын яамтай хамтран Монгол улс […]

013.jpg

2019-10-02 09:38
Өмнөд туйлын мөсөн гадаргаас 315 тэрбум тонн жинтэй мөсөн уул цуурч салжээ. Мөсөн уулын нийт талбай 1636 км.кв юм байна. Ийм том хэмжээний мөс салсан тохиолдол сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд бүртгэгдээгүй аж. Шинээр үүссэн мөсөн уулыг D28 гэж нэрлэжээ. Өмнөд туйлын далай дахь хөлөг онгоцны тээврийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй тул салж урссан мөсөн […]

05-1.jpg

2019-10-02 09:25
Ерөнхийлөгч Д.Трампын хувийн өмгөөлөгч Рудольф Жулиани мөн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео болон Ерөнхий прокурор Виллиам Барр нарыг Трампын эсрэг үүссэн дуулианд холбогдуулан шалгуулах шийдвэрийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим гаргалаа. Өмгөөлөгч Рудольф Жулианийг Төлөөлөгчдийн танхимын гурван хороо Д.Трампыг төлөөлж Украины асуудлыг хариуцан ажиллаж байсан гэж үзжээ. Харин Майкл Помпеог эх сурвалж долоодугаар сарын 25-нд АНУ, […]