“Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкинд барьцаалж, 109 сая ам.доллар зээлсэн “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн шүүх хурал ирэх Даваа гаригт буюу аравдугаар сарын 7-нд зарлагдсан байна.
2013 оноос хойш зургаан жил шалгагдаж байгаа энэ хэргийг тодорхой улстөрчид хамгаалалтад авч, Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтаар “аврах” гэж байгаа тухай хардлага дэгдээд байгаа.
Үүнээс өмнө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст”-ын Батхүү улсад учруулсан хохирлоо төлүүлнэ хэмээн амласан тухай мэдэгдэж байсан удаатай.