Засгийн газрын өнөөдрийн /2019.10.02/ хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг ажлаас нь чөлөөлж буй шалтгаан Б.Бямбадоржийн гадагшаа явж суралцах болсон гэсэн өргөдөлтэй холбоотой юм байна.
Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажилласан юм. Тэрбээр тус салбарт олон жил ажилласан, хүний их эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн юм.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан З.Мэндсайханыг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилжээ. З.Мэндсайхан нь 2016 оноос Эрчим хүчний яамны ТНБД-аар ажилласан.