БНАСАУ дахин хоёр пуужин харважээ
2019-10-02 10:311min

Лхагва гарагт БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан бөгөөд нэг нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан байна. Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы Сайд нарын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга энэ тухай мэдэгджээ.
“БНАСАУ өнөөдөр өглөө хоёр баллистик пуужин харважээ. Нэг нь Япон тэнгист Шиманэ муж орчмын эдийн засгийн онцгой бүсэд унасан. Бид мэдээлэл цуглуулсаар байна” хэмээжээ.
БНАСАУ сүүлийн үед ойрын зайн тусгалтай баллистик пуужингийн туршилтыг тогтмол хийсээр байгаа юм.