АТГ есдүгээр сарын 30-нд баривчилгаа явуулж, ХХААХҮ-ийн яамны хоёр ажилтныг Ганцхудагийн урьдчилсан хорих төвд цагдан хорьсон тухайгаа мэдэгдсэн. Тэднийг тендерийн асуудлаар шалгаж байгаа бөгөөд тендер шалгаруулахдаа булхайтай үйлдвэл хийсэн гэж үзэж байгаа аж.
Хэвлэлүүд баривчилгааг тойрон мэдээлэл бэлтгэн түгээж байна. 24 tsag.mn сайт гэхэд АТГ Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн Н.Ариунболд, Дархан гурил тэжээл ХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал С.Намсрайжав нарыг саатуулсан бөгөөд энэ баривчилгааны үндэслэл нь АН-ын дарга С.Эрдэнэ байсан талаар мэдээлжээ.
2013-2015 онд Хүнс хөдөө аж ахуйн яам үр тариа хадгалах элеватор худалдан авах тендер зарласан бөгөөд тендерт Дарханы нэг компани 4 тэрбум төгрөгөөр элеватор нийлүүлэх санал өгч байжээ. Үнэлгээний хорооныхон санал болгосон элеваторыг шалтгаад татгалзсан хариу өгчээ.
Энэ явдлын дараа тендерт гологдсон элеватор Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан С.Эрдэнийн төрсөн охин Э.Золзаяагийн компанид очсон ба С.Эрдэнийн төрсөн охины компанийн нэг дээр дахин тендерт оролцож 12 тэрбум төгрөгөөр шахагдсан талаар мэдээнд өгүүлсэн байна.
АН-ын дарга С.Эрдэнийг Дарханы гурил тэжээл ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч болсон хэмээн ярьдаг. Түүний охин Э.Золзаяа тус компанийн 550527 хувьцааны 152131 хувьцааг эзэмшдэг аж.
8 comments
Балданочир
Эрдэнэ гэдэг хүнд самраагүй юм алга даа. Даанч мафийн ийм том хүнд хариуцлага тооцдог газар монголд лав байхгүй бололтой.
Одоо Эрдэнийг охинтой нь араас нь явуул оо
аливаа саванд нэмжээ байдаг
Энэ мэдээг сайн ойлгосонгүй Э.Зол заяа нь охин нь юм уу Э.Содтуяа нь охин нь юмуу.
Сод гэрэл нь
Xarin tiin . Vsegnvvdiig uuruur duuddag boltsiim shig bnoo
Нийгмийн халамжийн сан, Ахмадын амралт, тэндэр улсын төсвөөс авч болох бүхнийг Эрдэнэ баавай авчээ.Өөрийг нь УИХ-ын гишүүн болохоор баривчилж чаддаггүй болоод тойрч давхиад байдаг юм байна л даа.Сонгууль болох гэж байхад намаа нэр цэвэр байлгамаар байна.