03-10.jpg

2019-10-02 15:47
1. Кармагын /үйлийн үрийн/ хууль:  Түүний гол зорилго бол зохицол болон тэнцвэрт хүрэхэд байдаг. Бид кармаг зорилго, бодол, сэтгэл хөдлөл, үг болон үйлдлээрээ бүтээдэг. Сайн сайхан эв найртай амьдрахын тулд бид кармагаа шийдвэрлэж,түүний төвлөрөл хаана байгааг нээж олох хэрэгтэй. 2. Мэргэн ухааны хууль:  Мэргэн ухаалаг байна гэдэг нь зовлон шаналалыг ойлгож өөрийгөө таньж мэдэхийн нэр. […]

02-5.jpg

2019-10-02 15:24
ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү дэмжлэгийг шүүхийн цахимжилтын өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг мөн хүссэн байна. ХБНГУ-ын Засгийн газрын 1.5 тэрбум төгрөгийн тусламжийг хэрэгжүүлснээр Монгол Улсын шүүхийг цахимжуулах шинэтгэлийн хөтөлбөрт нэг том […]

01-6.jpg

2019-10-02 15:21
Засгийн газраас жил бүрийн 7 дугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр “Дээлтэй монгол наадам” өргөжин, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болж, үндэсний хувцсаа өмсөх, түүгээр бахархах, түгээн дэлгэрүүлэх, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг талтай гэж үзсэн байна. Улаанбаатарын төв талбайд “Дээлтэй Монгол наадам” энэ жил 13 дахь удаагаа болсон юм.  Жил […]

03-9.jpg

2019-10-02 14:47
АШУҮИС-ийн захирлын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Цолмонгийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж тус сургуулийн багш, ажилчид хэвлэлийн хурал хийлээ. Тус сургуулийн багш, ажилчдын төлөөлөл жилийн өмнөөс хууль бус томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийж байсан. Энэ удаа багш ажилчид төрийн албанд сул орон тоо гарсан бол хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй намын томилгоо хийснийг эсэргүүцэж байгааагаа […]

02-4.jpg

2019-10-02 14:42
Технологийн хөгжил хүчээ авч буй энэ эрин зуунд ирээдүйд ноёрхох мэргэжлүүд өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад устаж үгүй болох мэргэжлүүдийн жагсаалт ч гарчээ. “Young Australians” сангаас судалгаа явуулахад Австрали залуучуудын 60 орчим хувь нь 10-15 жилийн дотор хэрэгцээгүй болох мэргэжлээр суралцаж байна гэсэн үр дүн үзүүлжээ. Энэ нь маш олон залуучууд ирээдүйд баталгаагүй зүйлд цаг, мөнгө, оюун ухаанаа үрж буй […]

08.jpg

2019-10-02 13:40
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Доод булан” гэдэг газар Хөвсгөл нууранд энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр иргэн Б-ийн “Лексус-470” загварын суудлын автомашин живсэн тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, эрэн хайх ажиллагаа явуулсан боловч тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан живсэн автомашиныг гаргах боломжгүй байсан тул ажиллагааг хоёрдугаар сарын […]

22-r-horoo.jpg

2019-10-02 13:40
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, холбогдох албаныхан болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ажиллалаа. “Иргэд оршин суугчдын өргөдөл гомдлыг шийдвэрлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хотын удирдлагууд дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана. Нийслэл хотын хөгжил хороо, дүүргээс ихээхэн хамааралтай, иргэдийн оролцоог хангаж […]

01-5.jpg

2019-10-02 13:20
АТГ есдүгээр сарын 30-нд баривчилгаа явуулж, ХХААХҮ-ийн яамны хоёр ажилтныг Ганцхудагийн урьдчилсан хорих төвд саатуулсан. Тэднийг баривчлах шалтгаан АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой байсан тухай мэдээллүүд цацагдаж байгаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн юм.  УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ тарахыг шаардаж байсан АН-ын дарга УИХ-ын ээлжит бус сонгуулийн сургаар “тараагүй” […]

06.jpg

2019-10-02 13:03
ОХУ-ын хилээр криптовалют олборлох зориулалттай дөрвөн төхөөрөмж оруулах гэж байсан Монгол Улсын иргэнийг Оросын хилчид саатуулжээ. Энэ талаар cointelegraph.com сайт мэдээлсэн байна. ОХУ биткойныг гэмт бүлэглэлүүдийн мөнгө угаах хэрэгсэл болдог гэж үздэг учраас олборлох тоног төхөөрөмжид онцгой анхаарал хандуулдаг байна. Баригдсан хүний тоног төхөөхөрөмж ямар ч бичиг баримт байгаагүй учир гаалийн албаныхан хурааж авчээ.

05-2.jpg

2019-10-02 12:53
Эцэгтээ илгээсэн хувийн захидлыг нийтэлсэн гэсэн гомдлоор Их Британийн хунтайж Харригийн гэргий Меган Маркл “The Mail on Sunday”сониныг шүүхэд өгчээ. М.Маркл гомдолдоо сониныг болон хэвлэлийн газрыг Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн, хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан хэмээн буруутгажээ. Энэ захидал сонинд нийтэлэгдснээр жүжигчин бүсгүй болон түүний эцэг хоорондын харилцаатай холбоотой дуулиан дахин дэгдэхэд хүрсэн байна. […]