Засгийн газраас жил бүрийн 7 дугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр “Дээлтэй монгол наадам” өргөжин, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болж, үндэсний хувцсаа өмсөх, түүгээр бахархах, түгээн дэлгэрүүлэх, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг талтай гэж үзсэн байна. Улаанбаатарын төв талбайд “Дээлтэй Монгол наадам” энэ жил 13 дахь удаагаа болсон юм. Жил жилийн наадмаар нийслэлийн иргэд ААН, төрийн захиргааны байгууллагынхнаас гадна гадаадын улс орнуудын төлөөлөл ирж оролцдог билээ.