Эцэгтээ илгээсэн хувийн захидлыг нийтэлсэн гэсэн гомдлоор Их Британийн хунтайж Харригийн гэргий Меган Маркл “The Mail on Sunday”сониныг шүүхэд өгчээ.
М.Маркл гомдолдоо сониныг болон хэвлэлийн газрыг Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн, хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан хэмээн буруутгажээ. Энэ захидал сонинд нийтэлэгдснээр жүжигчин бүсгүй болон түүний эцэг хоорондын харилцаатай холбоотой дуулиан дахин дэгдэхэд хүрсэн байна.
Марклын эцэг 2018 оны 5 дугаар сарын 19-нд болсон охиныхоо хуриманд ирээгүйг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гайхан мэдээлж байсан бөгөөд Марклын эцэг Томас Маркл охинтойгоо харилцаагаа тасалсан хэмээн нэг биш удаа ярилцлага өгч байжээ.