Өмнөд туйлын мөсөн гадаргаас 315 тэрбум тонн жинтэй мөсөн уул цуурч салжээ. Мөсөн уулын нийт талбай 1636 км.кв юм байна.
Ийм том хэмжээний мөс салсан тохиолдол сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд бүртгэгдээгүй аж. Шинээр үүссэн мөсөн уулыг D28 гэж нэрлэжээ. Өмнөд туйлын далай дахь хөлөг онгоцны тээврийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй тул салж урссан мөсөн уулыг байнгын хянаж, замыг нь мөрдөх шаардлага үүсэж байгаа юм байна. Мөн судлаачид энэхүү үзэгдэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоогүй гэдгийг онцолж байна.
Судлаачид туйлын их мөснөөс нэг хэсэг ийнхүү тасрахыг шүд унахтай зүйрлэдэг бөгөөд энэ удаагийнхыг нэлээд хэдэн жилийн турш хүлээсэн байна. Тооцоолж байснаас өөр газраас мөсөн уул салж гарсан гэдгийг судлаачид тэмдэглэсэн юм. 1960-аад оны эхэнд 9000 км.кв талбайтай мөс салж байжээ. “Amery” гэж нэрлэдэг мөсөн уул Өмнөд туйлын мөснөөс салсан гурав дахь том мөсөн уулд тооцогддог байна.
Эх сурвалж: bloombergtv.mn