03-16.jpg

2019-10-08 13:09
Солонгосын хойгийн нэгдлийг аль болох хойш нь татахгүйгээр хүмүүнлэгийн харилцаагаар дамжуулан зөөлөн бодлогоор дэмжих нь нааштай үр дагавартай” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат өнөөдөр болж буй “Солонгосын Хойгийн нэгдэл-2019” олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр онцлон хэлж байв. “Blue Sky” зочид буудалд болж буй дээрх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Ардчилал, Энхтайван нэгдлийн зөвлөлийн Зүүн Өмнөд Азийн […]

hot.jpg

2019-10-08 13:05
“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх, гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг нар шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тодруулбал, шахмал түлшний угаарт хордож таван хүн амиа алдсаны төлөө Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, хотын дарга С.Амарсайхан нар огцрох ёстой бөгөөд огцортол нь тэмцэнэ гэдгээ тэд хэлэв. “Засгийн газрын бодлогын үр дүнд таван хүн, тэр дундаа […]

015.jpg

2019-10-08 13:03
Нэг нэгнээ дэмжиж, бие биедээ урам хайрладаг эмэгтэйчүүдийн амжилтад хүрэх магадлал өндөр байдаг. Энэ бол зүгээр ч хий хоосон яриа биш билээ. Эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөхөөс илүүтэйгээр найз нөхдийн харилцаатай байж, нэгнээ ойлгож, хайрлах хэрэгтэй. Гэвч сайхан харилцаатай байна гэдэг нь уруулын будгаа хувааж түрхэхийг хэлэхгүй. Харин хүндлэл, хайр энэрлийг бусдадаа харамгүй түгээхийг хэлнэ. Ингээд та […]

15-6.jpg

2019-10-08 12:56
Монголын шилдэг балетчдын нэг, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин М.Од олон сайхан дүрээр сонгодог урлагийн үзэгч олныг бишрүүлсээр ирсэн билээ. Энэ удаад өөрийн бие даасан гала тоглолтыг сор болсон бүжигчдийн хамтаар маргааш /2019.10.09/ ганцхан удаа тоглох гэж байна. Эрэгтэй хүн бүжгийн урлагийн оргил болох балет, гоо зүйг мэргэжлийн өндөр төвшинд амилуулах тэр үдэш симфони […]

14-6.jpg

2019-10-08 12:49
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Энэтхэг улсын Эксим банк хоорондын Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-д өөрчлөлт орсноор Энэтхэгээс авч буй нэг тэрбум ам.долларын зээл дээр нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон юм. Үүний дагуу тус улс нэмж 236 сая […]

13-5.jpg

2019-10-08 12:37
Тайландад хайрын нэгэн хачирхалтай драм өрнөлөө. Өөрийгөө баян хэмээн танилцуулсан нэгэн эр нутгийн 30 настай нэгэн бүсгүйтэй нижгэр хурим хийснээ шууд баяраасаа зугтаж, сүйт бүсгүйгээ хуримын тооцоотой, өртэй үлдээсэн байна. Да нэртэй бүсгүй 50 настай баян эртэй энэ оны гуравдугаар сард танилцсан байна. Өөрийгөө Нат хэмээн танилцуулсан энэ эр хангалуун амьдардаг гэж хүүхэнд итгүүлж, өөрийгөө […]

12-9.jpg

2019-10-08 12:23
БСШУС-ын сайдын тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр 10 дугаар сарын 28-наас эхлэн долоо хоног амарна. Энэ жилийн тухайд хичээлийн жилийн бүтцийг БСШУС-ын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 буюу есдүгээр сарын 1-нээс өмнө батлан гаргасан. 2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна. Нийслэлийн […]

11-6.jpg

2019-10-08 12:16
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 09:00 цагт Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал эхлэв. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан юм. Прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй […]

10-5.jpg

2019-10-08 12:05
Холливудын од Анжелина Жолигийн гадаад төрхийг хэдэн жилийн турш дууриахыг хичээж буй иран бүсгүй Инстаграм хуудсандаа зургаа тавьсан биш улсынхаа хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр баривчлагджээ. 22 настай Сахар Табар Инстаграм дахь аймшигтай зургаараа дэлхий дахинаа алдаршсан билээ. Жолитой төстэй болох гэж хичээсэн тэрбээр 2017 онд ярилцлага өгөх үеэрээ олон тооны мэс ажилбарт орсон гэдгээ хүлээсэн. […]

9-4.jpg

2019-10-08 11:20
Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) энэ аравдугаар сарын сүүл гэхэд мөнгөгүй болох эрсдэлтэй байгааг ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес мэдэгдлээ. НҮБ-ын нарийн бичиг нарын газрын 37 мянган ажилтанд илгээсэн захидалд дурдсанаар, энэ оны дөрвөн улиралд зарцуулахаар төлөвлөсөн төсвийн ердөө 70 хувийг гишүүн орнууд төлсөн байна. Одоогийн байдлаар НҮБ-ын төсөв 230 сая ам.долларын бэлэн мөнгөний дутагдалтай […]