26.jpg

2019-10-07 16:51
Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдлээс урьчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн “#Зөвийг Түгээе” аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.

25-2.jpg

2019-10-07 16:41
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд хяналт, шалгалтын үйл ажиллагааг 2019.10.06-ны өдөр явуулсан байна. Энэ үеэр иргэн Ө, Т нараас Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д […]

24-1.jpg

2019-10-07 15:44
Сайжруулсан түлш стандартын шаардлага хангасан, найрлагад асуудал байхгүй гэсэн тайлбарыг албаныхан удаа дараа хийсэн. Гэтэл хүний амь нас хохирсоор байна. Энэ асуудалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тайлбар өглөө. -Энэ амралтын өдөр сайжруулсан шахмал түлшнээс болж дөрвөн хүн угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна […]

21-2.jpg

2019-10-07 15:18
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр: -Өнгөрсөн есдүгээр сарын дундуур УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол баталсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсаныг хүлээж авлаа. Одоо хоёр хувилбар байна. УИХ-ын 73 […]

01-11.jpg

2019-10-07 15:12
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Нью-Йорк хотын олон улсын нисэх буудалд Оросын депутатыг саатуулан, цагийн турш байцаажээ. Төрийн думын спикер орос бүсгүй олон улсын форумд оролцох урилга хүлээн авч, Америкийн Элчин сайдын яам түүнд виз олгосон байна.Мөн Тэрээр АНУ-д “ цэвэр хүмүүнлэгийн эрхэм зорилгоор” очсон гэдгийг ойрын эх сурвалжууд хэлжээ. Харин Юмашева өөрөө тайлбар хийхээс татгалзав. […]

22-4.jpg

2019-10-07 15:01
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай […]

18-3.jpg

2019-10-07 14:53
Аравдугаар сарын 5-6-ны өдрүүд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн амиа алджээ. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 375-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 7 хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 1, […]

17-4.jpg

2019-10-07 14:32
Хүүгээ бусдын гарт цаг бусаар алдсан иргэн Б.Нямхүү өнөөдөр /2019.10.07/ мэдээлэл хийлээ. “Би хүүгээ алдаад хоёр жил хагас болж байна. Өнгөрсөн хугацаанд хэргийг үнэн зөвөөр мөрдөж шалган шийдэж өгөөч гэж эрээн цаас барьж  холбогдох байгууллагуудаар  их ч  явлаа. Гэвч хууль хяналтын байгууллага хохирогчийн үгийг сонсдоггүй өөрсдийнхөө эрх мэдлээр далайлгаж хуулийг ашигтай тал руу эргүүлдэг гэдгийг […]

16-3.jpg

2019-10-07 14:29
Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны  дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой комиссын […]

15-5.jpg

2019-10-07 13:52
“Бридж” группийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн энэ намрын нээлтийн барилдаан Бөхийн өргөөнд болж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ. Тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа, Увс аймгийн […]