2019-10-07 14:531min00

Зам тээврийн ослоор хоёр хоногт 7 хүн амиа алджээ

18

Аравдугаар сарын 5-6-ны өдрүүд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн амиа алджээ.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 375-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 7 хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 6 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 1 хүүхэд амиа алджээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.