АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Нью-Йорк хотын олон улсын нисэх буудалд Оросын депутатыг саатуулан, цагийн турш байцаажээ.
Төрийн думын спикер орос бүсгүй олон улсын форумд оролцох урилга хүлээн авч, Америкийн Элчин сайдын яам түүнд виз олгосон байна.Мөн Тэрээр АНУ-д “ цэвэр хүмүүнлэгийн эрхэм зорилгоор” очсон гэдгийг ойрын эх сурвалжууд хэлжээ.
Харин Юмашева өөрөө тайлбар хийхээс татгалзав. Оросын дипломатууд энэ явдлын учрыг олохоор ажиллаж байгаа гэнэ. “АНУ дахь Оросын Элчин сайд Анатолий Антоновд болсон үйл явдлын талаар мэдэгдсэн” гэж улстөрч бүсгүй “РИА Новости” агентлагт ярьснаас өөр тайлбар хийсэнгүй.
Төрийн Думын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч Дмитрий Новиков “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа Юмашеваг байцаасан явдал болон визний нөхцөл байдал хоёрыг хооронд нь харьцуулжээ. Тэрбээр АНУ байнга ийм үйлдэл гаргах тогтолцоотой болохоос эмээж байгаагаа хэлсэн байна
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтан нь сэтгүүлч, ОХУ-ын Төрийн думын депутат Инга Юмашеваг тусгай өрөөнд цагийн турш байцаажээ. Энэхүү явдал гурав хоногийн өмнө болсон ч өчигдөр ил болсон юм.