Сайжруулсан түлш стандартын шаардлага хангасан, найрлагад асуудал байхгүй гэсэн тайлбарыг албаныхан удаа дараа хийсэн. Гэтэл хүний амь нас хохирсоор байна.
Энэ асуудалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тайлбар өглөө.
-Энэ амралтын өдөр сайжруулсан шахмал түлшнээс болж дөрвөн хүн угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Юун түрүүнд бас харамсалтай үйл явдал болж эрдэнэт хүний амь нас эрсдсэнд бид их харамсаж байгаа дээрээс нь ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье
Хоёрдугаарт, Энэ дээр бид хамгийн түрүүнд иргэд оршин суугчдаа аль болох нэмж эрсдүүлэхгүй байх, эрүүл, амь насыг нь хохироохгүй байх талаас бүх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Бүх талаас нь нөхцөл байдлыг тодорхойлох, шалтаг шалтгааныг олох, яг одоо ямар асуудлууд байгаа вэ гэдэг дээр урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж үйлдвэрээс гарсан түлшид хяналт тавих хэрэглэх заавартай холбоотой ямар нэгэн буруу зөрүү юм байна уу түлшний найрлагад янз янзын хүний бие организмд хортой нэршилтэй тийм асуудал байна уу үгүй юу 23-н төрлийн дээж авч ажиллаж байгаа. 23-н төрлийн дээжээс өнөөдрийн байдлаар манай Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа биологийн төв лаборатори, ашигт малтмал газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын лаборатори, бүр цаашилбал гаалийн лаборатори гэх мэт ийм газруудад өөрсдийн байгаа бүх төрлийн стандартын хэмжилт хийлгэсэн найрлагыг тогтоолгосон урьдчилсан байдлаар бидний мэдээлэл шинжилгээний хариугаар хэвийн байна гэж гарсан.
Энэ бол хүн амын эрүүл мэнд, амь настай холбоотой. Олон жил утаа агаарын бохирдлын асуудал яригдаж ирсэн, гамшгийн хэмжээнд ч хүрсэн. Засгийн газрын зүгээс анх удаа дорвитой бөгөөд эрсдэлтэй гэж хэлж болохоор шийдвэрийг гаргасан хэдий ч одоо хэрэгжүүлэх тал дээр бүх байгууллагууд ажиллаж байгаа. Энэ бол үндэсний хэмжээний асуудал учраас төрийн бүх байгууллагууд ажиллаж, эрсдэлийг бууруулах, хэрэглээг хэвшүүлэх, тэр дунд байж болох алдааг засах гэж ажиллаж байна. Энэ асуудалд хэн нэгнийг буруутгахаасаа өмнө бодитой мэдээллийг иргэддээ хүргэх хэрэгтэй.
Хувийн эсвэл өөр үйлдвэрүүдийн түлш байж болзошгүй тул тийм тохиолдол байвал түүнийг таслан зогсоо гэдэг чиглэлийг өгсөн. Таван толгой компанийн үйлдвэрлэсэн түлшийг айл өрх бүрх хэрэглэсэн гэдэг асуудал байна.
– Хэн хариуцлага хүлээх вэ?
– Одоо шаардлагатай гэвэл буруутай хүмүүстэй хариуцлагын асуудал яригдана. Одоогоор бодитой нөхцөл байдал юу байна тэрийг тогтоох гэж ажиллаж байна.
– Зөв галлагааг нь анхнаас нь заагаагүй, ямар ч бэлтгэлгүй шахмал түлшийг нийлүүлсэн юм биш үү? Монголчуудын хувьд он удаан жил галаа галлаж ирсэн ард түмэн. Буруу галлагаа гэж юуг хэлээд байгаа юм бэ?
– Галлах зөвлөмж зөвөлгөөг аль болох өгөөд явж байна. Шинэ түлш шинэ хэрэглээ. Түлхээсээ эхлээд галлах, үнс нурмыг нь гаргах гээд олон зүйл дээр зөвлөмж, зөвөлгөөг хангалттай өгөх хэрэгтэй.
Өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс эхлээд бүх холбогдох газруудыг онцгой горимд шилжүүлсэн. Энэ бол урьдчилан сэргийлэх, зөвөлгөө өгөх, цаашлаад орон нутгуудын удирдлагууд, дүүргийн удирдлагууд, хороо, хэсгийн ахлагч нар хороо, дүүрэгтэйгээ очиж ажиллах гээд өөрсдийн хэмжээнд зохих ажлуудыг хийгээд явж байгаа ч гэсэн харамсалтай нь эрсдлүүд гарсаар байна.
– Өнгөрсөн хугацаанд нийт 12 иргэн амь насаа алдсан байна. Энийг нийслэлийн удирдлагууд мэдээгүй байсан юм уу? түлшинд үнэхээр ямар ч асуудал байхгүй юм уу?
– Түлшинд асуудал байхгүй эсэхийг би хэлж мэдэхгүй. Тэрийг мэргэжлийн байгууллагууд, лабораториуд шинжилсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улсад байгаа стандартын лабораториудаар асуудалгүй байна гэж гарсан. Түүний дагуу мэдээллийг л өгж байгаа болохоос би эсвэл өөр нэг хувь хүн асуудал байгаа байхгүйг ярих боломжгүй. Тиймээс цааш нь баталгаажуулахын тулд гадагшаа өөр лабораториудад шинжлүүлэхээр болсон.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх газрууд, албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхлээд байна. Үүний хүрээнд цагдаа, мэргэжлийн байгууллага, холбогдох газрууд бүх хороо дүүргээр явж айл, өрхүүдэд заавар зөвөлгөөг нь өгөх, шаардлагатай дэмжлэг туслалцааг нь үзүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдлийг багасгах гээд олон ажлууд хийгдээд эхэлсэн.
Гадагшаа байгууллагуудад шинжлүүлэхээр явуулах хооронд үйлдвэрлэлийг зогсоох уу үгүй юу гэдгийг Агаарын бохирдлуудыг бууруулах үндэсний хороонд яригдах ёстой. Бүр цаашлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон дээд шатны байгууллагуудтай ярьж зөвлөлдөх асуудал.
– Түлшнээс болж хордоогүй, хорт бодис байгаагүй гэж тогтоосон юм бол нас барсан дөрвөн иргэн ямар шалтгаанаар нас барсан юм бэ?
– Миний авсан мэдээллээр түлшээ түлсэн, хавхлагаа хаасан, түлшээ дүүргэж хийсэн гэдэг юм уу ийм асуудлаар хэргийн газрууд дуур үзлэг шалгалт хийсэн байгууллагууд тийм мэдээлэл өгч байгаа.
– Нэмээд хордоод байгаа нь буруу хэрэглээтэй холбоотой юу?
– Үйлдвэрлэлийн процессийн хооронд ямар нэгэн алдаа байна уу, шинжилчихсэн байгаа түлшнээс өөр ямар хэлбэрээр шинжилгээ аваад ялгаа байна уу үгүй юу гэдгийг тал бүрээс нь судалж байгаа.
– Нүүрсхүчлийн дан ислийг илрүүлэгч дохиоллын талаар судалсан уу?
– Айл өрхүүдэд энэ чиглэлээр цаашдаа урьдчилан сэргийлэхэд анхаарч энэ асуудлыг хөндөхгүй орхихгүй анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
1 comment
бодож байх хооронд чинь угаартаад дуусах нь л дээ