Монголын шилдэг балетчдын нэг, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин М.Од олон сайхан дүрээр сонгодог урлагийн үзэгч олныг бишрүүлсээр ирсэн билээ.
Энэ удаад өөрийн бие даасан гала тоглолтыг сор болсон бүжигчдийн хамтаар маргааш /2019.10.09/ ганцхан удаа тоглох гэж байна. Эрэгтэй хүн бүжгийн урлагийн оргил болох балет, гоо зүйг мэргэжлийн өндөр төвшинд амилуулах тэр үдэш симфони найрал хөгжим эгшиглэж, модерн болон сонгодог бүжгэн жүжгийн оргил хэсгүүд та бидний мэдрэмжийн хязгаарыг тэлэх болно.
Тоглолтод:
- Гавьяат жүжигчин Г.Цолмон, О.Анужин
- Бүжигчин Б.Саруул, Б.Батчимэг, Б.Баасансүрэн, М.Нандинцэцэг, А.Өлзий-Орших, Б.Төгөлдөр
- А.Эрдэнэболд
- Бүжиг дэглээч, Үндэсний урлагийн их театрын бүжигчин Э.Энхтайван
- Бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал
- Балетын жүжигчид, Симфони найрал хөгжим оролцоно.