32-5.jpg

2019-08-20 16:17
“Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээ 2019” аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс тус хороонд байрлах айл нь малын толгой шулж орчныг бохирдуулж байна гэсэн гомдлын дагуу Дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар иргэн О нь ажилчдын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй, гадна орчинд малын […]

30-4.jpg

2019-08-20 16:01
Ирэх онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын үеэр хэт халж болзошгүйтэй холбогдуулан тамирчид, үзэгчдийн аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон талаар тус улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ. Энэхүү зорилтын хүрээнд тамирчид болон үзэгчдэд түргэн тусламж үзүүлэх төвүүдийгг олноор байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 2018 оны зун Токиод хэт халсны улмаас […]

29-4.jpg

2019-08-20 15:45
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн зардал 600 төгрөг байхаар тусгажээ. 2020 оны улсын төсвийн төсөлд тус зардлыг 900 төгрөг болгож нэмэгдүүлэхээр тооцож тусгасан байна. Нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд нийцүүлэн, хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байдлаар тооцон энэхүү […]

yas.jpg

2019-08-20 15:25
Израилийн био технологийн “Bonus Biogroup” компани лабораторийн өвчтөний өөрийнх нь өөхнөөс ясны эс ургуулж сурчээ. Шинэ яс шинэ газартаа амархан дасан зохицож, салдаггүй гэнэ. Өөхнөөс ясны эсийг хоёр долоо хоногийн турш ургуулж, гэмтэлтэй газарт нь байрлуулна. Хэдхэн сарын дараа өвчтөн бүрмөсөн эрүүлжиж, үүргээ гүйцэтгэх чадвартай болно. Энэ аргыг Израилийн иргэн Дани Якобсонд туршиж үзжээ. Дани […]

25-8.jpg

2019-08-20 15:08
Кока-Кола бол дэлхий дахинаа хамгийн өргөн тархсан, хамгийн их танигдсан ундаа билээ. Энэ лонхтой ундаа өдгөө дэлхийн өнцөг булан бүрт зарагдаж байна. Компанийн сайт дээрээс харахад The Coca-Cola Company дэлхийн ундааны хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд 200 гаруй улсын зах зээл дээр гарсан, өдөр бүр 1,9 тэрбум ширхэг бүтээгдэхүүнээ борлуулдаг болсон гэжээ. Үнэхээр ч орчин цагийн […]

23-8.jpg

2019-08-20 14:36
Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжийн үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай систем боловсруулжээ. Тус систем Монгол Улсын хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 […]

22-8.jpg

2019-08-20 14:16
Монголын рок попын домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Тус хамтлагийнхан 30 жилийн ойдоо зориулж шинэ цомгоо худалдаанд гаргахад бэлэн болгосон төдийгүй, “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэх юм байна. Шинэ цомогт нь багтсан шинэ дууны […]

21-7.jpg

2019-08-20 14:08
LED (Light-emitting diode) гэрэл нь 1вт цахилгаан энергийг 90-112 люмен болгож хувирган харьцангуй бага энерги зарцуулж, 40-50 жил ажиллах чадвартай бөгөөд хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй. LED гэрлийг бүдгэрүүлж, тодосгож болдгоос гадна хөдөлгөөн, чичиргээнд тэсвэртэй, хөнгөн, ганддаггүй материалтай мөн олон төрлийн өнгөний сонголттой байдаг. CFL (Compact fluorescent light) гэрэл буюу бидний нэрлэж заншсанаар өдрийн […]

18-8.jpg

2019-08-20 13:23
Энэ жил улсын хэмжээнд 361 мянган га-д үр тариа тариалаад байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээллээ. Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац олон жилийн дундаж буюу хэвийн байх аж. Харин Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн зарим сумдад нарны хэт халалт, […]

17-7.jpg

2019-08-20 13:08
Америкийн Техас мужийн төрийн албадын мэдээллийн систем нь наймдугаар сарын 19-нд өргөн хүрээтэй хакер дайралтад өртсөн тухай “Forbes” агентлаг мэдээлж байна. Тус мужийн орон нутгийн 23 албаны сүлжээ дайралтад өртсөн. Дайралт эхэлсний дараагаар нарийвчилсан шинжилгээ хийхэд бүх дайралтыг нэг газраас хийсэн болох нь тогтоогдсон байна. Хакерууд дайралт хийх явцдаа мэдээллийг нууцлагч “Nemucod” гэж нэрлэгддэг вирусыг […]