Израилийн био технологийн “Bonus Biogroup” компани лабораторийн өвчтөний өөрийнх нь өөхнөөс ясны эс ургуулж сурчээ. Шинэ яс шинэ газартаа амархан дасан зохицож, салдаггүй гэнэ. Өөхнөөс ясны эсийг хоёр долоо хоногийн турш ургуулж, гэмтэлтэй газарт нь байрлуулна. Хэдхэн сарын дараа өвчтөн бүрмөсөн эрүүлжиж, үүргээ гүйцэтгэх чадвартай болно.

Энэ аргыг Израилийн иргэн Дани Якобсонд туршиж үзжээ. Дани зүүн хөлөө тайруулсан нэгэн. Эмчилгээ хийлгэсний дараа тэрбээр таяггүйгээр явж чадахгүй болсон төдийгүй спортоор ч хичээллэж чадахгүй болжээ.

“Би эхнэртэйгээ Прагт сегвейгээр гулгаж явж байгаад бордюр мөргөсөн юм. Ингээд ухаан ортол зүүн хөлнийхөө ясыг бяцалсан байсан. Ясны хугарал нэмэгдэж, яс нь гадагш ил гарч ирэхэд түүнийг нь тайрахаас өөр аргагүй болсон. Үүнээс болж аймшиг доголдолтой болсон” гэжээ.

Дани хөлдөө төмөртэй явахаас өөр аргагүй болж, хоёр сарын дараа байдал засраагүй тул шинэ аргаар эмчлэх санал тавьж гэнэ. Эмч нар Данигийн биеэс багахан хэмжээний өөх соруулан авч, түүгээрээ лабораторийн нөхцөлд ясны шинэ эс суулгаж, тарилгын тусламжтайгаар гэмтсэн яс руу нь шахжээ. Зургаан долоо хоногийн дараа шинэ яс доголдлыг нь нөхөж эхэлсэн байна.

“Эмчилгээнээс хойш хоёр сарын дараа хөл хэвийн ажиллагаатай болж эхэлсэн. Харин жилийн дараа би Iron Man триатлоны уралдааны тал зайд гүйж чаддаг болсон. Шинэ арга намайг тахир дутуу болохоос авраад зогсохгүй спортдоо эргэн ороход тусаллаа. Би “Bonus Biogroup” болон доктор Ноам Бор эмчдээ асар их өртэй” гэжээ.

Израильд яг энэ аргаар 40 хүнийг эмчилжээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн