2019-08-20 09:42
Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд 2019.08.28-нд Хүй 7 худагт ОХУ-ын Агаар-сансарын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Стрижи” баг нисэхийн үзүүлбэр үзүүлнэ. 1991 онд байгуулагдсан “Стрижи” баг нь өндөр түвшиний нисгэгчдээс бүрдсэн ба олон зориулалтын өндөр маневрлаг “МиГ-29УБ” сөнөөгч онгоцоор агаарт төвөгтэй үзүүлбэр үзүүлж нисэх юм байна.



