Ирэх онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын үеэр хэт халж болзошгүйтэй холбогдуулан тамирчид, үзэгчдийн аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон талаар тус улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.
Энэхүү зорилтын хүрээнд тамирчид болон үзэгчдэд түргэн тусламж үзүүлэх төвүүдийгг олноор байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 2018 оны зун Токиод хэт халсны улмаас түүхэнд байгаагүй хамгийн олон буюу 8295 хүн эмнэлэгт хүргэгдсэн юм.
Токиогийн Олимпын наадам /долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9/ болон Паралимпын наадмын /наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6/ аль аль нь зуны хамгийн халуун үед болох тул түргэн тусламжийн олон төвийг тамирчдын байрлах газрууд болон наадмыг зохион байгуулах газруудын эргэн тойронд байгуулах ажээ.