Америкийн Техас мужийн төрийн албадын мэдээллийн систем нь наймдугаар сарын 19-нд өргөн хүрээтэй хакер дайралтад өртсөн тухай “Forbes” агентлаг мэдээлж байна. Тус мужийн орон нутгийн 23 албаны сүлжээ дайралтад өртсөн. Дайралт эхэлсний дараагаар нарийвчилсан шинжилгээ хийхэд бүх дайралтыг нэг газраас хийсэн болох нь тогтоогдсон байна. Хакерууд дайралт хийх явцдаа мэдээллийг нууцлагч “Nemucod” гэж нэрлэгддэг вирусыг системд халдварлахыг оролдсон байна.Энэхүү вирус нь тухайн систем дэх бүх өгөгдлийг тайлан уншихад нэн төвөгтэй байдлаар нууцлан унших, ашиглах боломжгүй болгодог. Үүний дараагаар хакерууд нь орон нутгийн удирдлагуудад хандан тодорхой хэмжээний мөнгө төлсний дараа нууцлалыг тайлах код явуулахыг санал болгодог. Он гарснаар Америкийн хоёр ч хот энэхүү вирусын дайралтад өртсөн.Тухайд бүрд нууцлагдсан мэдээллийг тайлахад зарцуулах мөнгө нь хакеруудын шаардаж байснаас өндөр байсан тул гэмт этгээдүүдэд 250 мянгаас 300 мянган доллар төлөөд нууцлалыг тайлуулж байсан байдаг. Ийм байдал нь тэдний үйлдлийг өөгшөөч бусад хотууд дээр давтан үйлдэхээр завдсан нь энэ бололтой.Ийм дайралт хийхдээ хакерууд хавьгүй өндөр чадвар, санхүүгийн боломжтой төв Засгийн газруудаас тусдаа, жижиг хотуудын систем рүү дайралт хийхээр сонгон авдаг онцлогтой.