man-1.jpg

2019-07-03 17:56
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (209.07.03) хуралдаж, Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наамдын дараа хийх саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн төсөлд өөрийн саналаа тусгуулахаар судалж байгаа аж. Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлгээр хэлэлцээд хүлээж авахаар […]

baigaliin-museum.jpg

2019-07-03 17:45
Байгалийн түүхийн музейн байрыг суллан, Чингис хааны музейг байгуулах Засгийн газрын шийдвэрийн талаар  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ. Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн музейд түр шилжүүлж, музейн шинэ барилга ашиглалтад ортол хоёр музей нэг дор ажиллах юм байна. Харин Байгалийн түүхийн музейн хуучин байрыг шинэчилж Чингис хаантай холбоотой түүхийн өв, соёл, судалгаа шинжилгээ зэрэг бүхий […]

02-1.jpg

2019-07-03 17:28
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам дээр баригдсан иргэн Б-ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалт бүхий барилгын үйл ажиллагаа, түүний эрхзүйн баримт бичгийн бүрдэлд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хяналт шалгалт хийжээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/417 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Б-д эзэмших […]

orduud.jpg

2019-07-03 17:20
Зурхайн орд бүр өөрийн гэсэн донтой. Үүнээс нь салгана гэдэг маш хэцүү. Хонь: кофе/цай Хониныхон жинхэнэ кофены донтон. Тэдэнд хоногийн 24 цаг энэ ундаа хэрэг болдог. Аяга кофены төлөө дэлхийг тойроход ч бэлэн улс. Үхэр: идэх юм Хоолны асар их дуршилтай, хоолноос үргэлж таашаал авдаг нэгэн. Найзууд дунд тань хоолны хорхойтон байвал үхрийн ордынх л […]

rally.jpg

2019-07-03 17:05
Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах юм. Раллигийн маршрутад Монгол Улс анх удаагаа орж бөгөөд 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тамирчдыг өнөөдөр (2019.07.03) гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн […]

ett.jpg

2019-07-03 16:52
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын чиглэлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь булаг шандын эхийг хашиж хамгаалах, малчдын худаг усыг сэргээн засаж сайжруулах ажлыг тогтмол хийсээр байна. Компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил “манай компани 2014 оноос хойш малчдын амьдралд дэмжлэг үзүүлэх, ундны усны ундаргыг хамгаалах зорилготойгоор 17 худаг засварлан, 4 булгийн эхийг […]

oyun-erdene-l-1.jpg

2019-07-03 16:48
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Жаст групп ХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох асуудлыг хэлэлцсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл, Жастын Ш.Батхүүгийн 98 тэрбумын өртөг бүхий 185 объектын битүүмжлэлийн жагсаалтыг тэрээр өнөөдөр олон нийтэд ил болголоо. Ш.Батхүүтэй холбоотой хөрөнгийн нэрс, байршил, хаяг, хэмжээ, битүүмжлэгдсэн тогтоол, улсын бүртгэлийн дугаар, одоогоор хэний өмчид байгаа, мөн үнэлгээ, тайлбар […]

Untitled-23.jpg

2019-07-03 16:23
Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрийн гоцлол дуучин Б.Цэнд-Аюуш “Тэнгэрлэг бүсгүй” нэртэй анхны цомгоо өлгийдэн авчээ. Тус цомог уул ус, аав ээж, хайр сэтгэлийг магтан дуулсан 10 шилэгдмэл дуунаас бүрджээ. Хөдөө орон нутгийн соёлын байгууллагын дуучид тэр бүр цомог гаргаад байх нь ховор. Залуу уран бүтээлчиддээ түүчээлэн уран бүтээлчийн нөр их хөдөлмөр шингэсэн цомог […]

ahmad-duguichid.jpg

2019-07-03 15:54
Монгол Улсын спортын мастер, Ахмад эмэгтэй дугуйчин З.Ичинноровын нэрэмжит “Ахмад дугуйчдын 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн” болж, цуваа, бөөн, багийн гэсэн нийт гурван төрөлд тамирчид өрсөлдөв. Ахмад эрэгтэй багийн 40 км-ийн уралдаанд нийт 6 багийн 24 тамирчин өрсөлдсөнөөс “Хоршоолол” баг нэгдүгээр байрт орж, цомын эзэн боллоо. Бөөн гараат уралдааны 40-49 насны эрэгтэй 50 км-ийн […]

ontsgoi.jpg

2019-07-03 15:46
Увс аймгийн харьяат 68 настай Б /эрэгтэй/ өнгөрөгч зургадугаар сарын 26-ны өдрийн 05:30 цагийн орчим Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Эрх саран” сувиллаас гараад сураггүй болжээ. Эрэн хайх ажиллагааг тухайн өдрөөс энэ сарын 1-нийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон. Өчигдрийн (2019.07.02) байдлаар Нийслэлийн Аврах ангийн болон […]