Байгалийн түүхийн музейн байрыг суллан, Чингис хааны музейг байгуулах Засгийн газрын шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.
Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн музейд түр шилжүүлж, музейн шинэ барилга ашиглалтад ортол хоёр музей нэг дор ажиллах юм байна.
Харин Байгалийн түүхийн музейн хуучин байрыг шинэчилж Чингис хаантай холбоотой түүхийн өв, соёл, судалгаа шинжилгээ зэрэг бүхий л үйл ажиллагааны гол төвийг байгуулахаар шийдвэрлэжээ.