УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (209.07.03) хуралдаж, Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наамдын дараа хийх саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн төсөлд өөрийн саналаа тусгуулахаар судалж байгаа аж.
Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлгээр хэлэлцээд хүлээж авахаар болсон байна. Тэгэхээр УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 5-ны өдөр хааж, ээлжит бус чуулганыг наадмын дараа нээн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчийн болон АН-аас ирүүлэх саналыг хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх аж. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтээс санал асуулга авах эсэхийг шийдвэрлэх гэнэ.