Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрийн гоцлол дуучин Б.Цэнд-Аюуш “Тэнгэрлэг бүсгүй” нэртэй анхны цомгоо өлгийдэн авчээ. Тус цомог уул ус, аав ээж, хайр сэтгэлийг магтан дуулсан 10 шилэгдмэл дуунаас бүрджээ.
Хөдөө орон нутгийн соёлын байгууллагын дуучид тэр бүр цомог гаргаад байх нь ховор. Залуу уран бүтээлчиддээ түүчээлэн уран бүтээлчийн нөр их хөдөлмөр шингэсэн цомог сонсогчдын гарт хүрэхэд хэдийн бэлэн болжээ. Сонирхуулахад: Дуучин бүсгүй халамжит ханьдаа зориулан “Цагдаагийн гэргий” нэртэй уран бүтээлийг захиалан хийлгэж дуулжээ. Тус дуу удахгүй олон олон мөрдөс нэгт, зориг залуусын гэргий нарын сүлд дуу болох нь дамжиггүй биз ээ.