220.jpg

2019-07-04 18:19
Италийн Неаполь хотод болж байгаа Дэлхийн оюутны спортын зуны наадмын үеэр Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар 2023 онд тус наадмыг зохион байгуулах эрхийг ОХУ-ын Екатеринбург хотод санал нэгтэй өглөө. Тус хотоос өөр нэр дэвшигч гараагүй байна. ОХУ Оюутны зуны спортын наадмыг хоёр дахь удаагаа хүлээн авах гэж байгаа нь энэ. […]

461.jpg

2019-07-04 18:13
Ерөнхийлөгч Х.Баттулгаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн хоёрыг нь өнөөдөр /2019.07.04/ цагдан хорьж, шалгахаар болжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, […]

nigmiin-daatgal.jpg

2019-07-04 18:02
Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ. Үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд  илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог зохицуулалттай. Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчийн нийгмийн даатгалын […]

ub-4.jpg

2019-07-04 17:55
Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний нэгдсэн дүнг батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газраас төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх тогтоол гаргажээ. Нийслэлийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин […]

washington-post.jpg

2019-07-04 17:49
Очирхуяг МӨНХБАТ Дэлхийд нэр хүнд бүхий АНУ болон олон улсын улс төрөөр дагнан бичдэг “Washington Post” сонин өнгөрөгч долоо хоногт болсон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны Монгол Улсад хийсэн гэнэтийн айлчлалтай холбоотой нэгэн нийтлэл гаргажээ. Тэд нийтлэлдээ, Жон Болтоны аяллын зорилго чухам юу байсныг тодорхойлж, энэ үеэр Америкийн нийгэмд үүссэн Монголын талаарх сөрөг […]

1-7.jpg

2019-07-04 17:44
НИТХ-ын өнөөдрийн хурлаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын дүрэм батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулга хийсэн. “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болгон өөрчилж байгаа юм. “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” нь хотын хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалт, […]

hvvhed.jpg

2019-07-04 17:43
Санхүүгийн зохицуулах хороонд өнөөдрийн байдлаар даатгалын компаниас зах зээлд худалдан борлуулж буй бүтээгдэхүүнийг бүртгэж ажилладаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус хороонд 585 даатгалын бүтээгдэхүүн бүртгэлтэй байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.4-т “хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх;” гэж заасан бөгөөд энэ дагуу хурдан морь унаач хүүхдийг аливаа осол гэмтлээс даатгах, унаач хүүхдийн […]

1-6.jpg

2019-07-04 17:20
Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг маргааш (2019.07.05) 11:00 цагт албан ёсоор нээх юм байна. Үүний өмнө 10:00 цагт Улаанбаатараас тус нисэх онгоцны буудал хүртэлх 32 км хурдны замын нээлт болно. Монгол Улсын агаарын тээврийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох тус нисэх онгоцны буудал бүрэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа […]

huuhed.jpg

2019-07-04 17:06
Ухаалаг гар утас хэт их хэрэглэвэл сэтгэл санаа, зан аашт өөрчлөлт гардаг гэсэн судалгаа олон байдаг. Харин хүний бие махбодод өөрчлөлт гардаг эсэхийг өмнө нь бараг тогтоож байгаагүй гэхэд болно. Тэгвэл Австралийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Шахар болон Марк Сэйерс нар 1200 рентген зурагт ажиглалт хийж үзээд 18-30 насны хүмүүсийн 41 хувьд нь ясны хачирхалтай […]

uzn-1.jpg

2019-07-04 17:02
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рока тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Баялаг түүхтэй, дэлхийд нэр хүндтэй энэ байгууллага Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж байдагт нь Шадар сайд талархал илэрхийлэв. УИХ 2016 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн […]