Италийн Неаполь хотод болж байгаа Дэлхийн оюутны спортын зуны наадмын үеэр Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар 2023 онд тус наадмыг зохион байгуулах эрхийг ОХУ-ын Екатеринбург хотод санал нэгтэй өглөө. Тус хотоос өөр нэр дэвшигч гараагүй байна.
ОХУ Оюутны зуны спортын наадмыг хоёр дахь удаагаа хүлээн авах гэж байгаа нь энэ. 2013 онд Казань хот од тус наадам болж байсан юм. 2023 оны наадамд тамирчид бадминтон, сагсан бөмбөг, усан поло, волейбол, жүдо, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, усанд үсрэлт, спортын гимнастик, байт харваа, теннис, таэквондо, туялзуур сэлэм, уран сайхны гимнастик гэсэн 15 төрөлд өрсөлдөх юм. 2021 оны наадам Хятадын Чэндуд болох билээ