08.jpg

2019-07-04 13:55
Оросын Эрхүү мужид олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас Саяаны нуруунаас эх аван Ангар мөрөнд цутгадаг голууд эргээсээ хальж тус мужид урьд өмнө үзэгдээгүй үер болсон билээ. Үерийн үеэр 20 хүн амь үрэгдэж, усанд автсан 3.5 барилга байшинг дахин сэргээх боломжгүй болсон ба урьдчилсан тооцоогоор 29 тэрбум рублийн хохирол учирсан тухай “РИА Новости” агентлаг мэдээлж […]

12-2.jpg

2019-07-04 13:49
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болсонтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд эмгэнэл илэрхийлсэн захидал илгээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлд: “ОХУ-ын Эрхүү мужид болсон их хэмжээний үерийн улмаас хохирол амссан иргэдэд чин сэтгэлийн эмгэнэл болон сэтгэл санааны дэмжлэгээ илэрхийлж байгааг хүлээн авна уу. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэн Эрхүү муж […]

06.jpg

2019-07-04 13:44
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Хурдан морины салбар хорооны дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар: “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд […]

05.jpg

2019-07-04 13:18
Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүний биеийн байдал сайжирч нүдээ нээн, амьсгалын аппаратаа салгуулсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Харин өчигдөр түүний бие дахин мууджээ. Түүнд амьсгалын аппаратыг нь эргэн залгасан бөгөөд энэ тухай түүний эгч “Хүн л болсон хойно доо. Нүдээ […]

amartuvshin-g.jpg

2019-07-04 13:16
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин гол тулгамдаж байгаа асуудлаар болон сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхөөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр тус албан тушаалд Засгийн газрын урилгаар томилогдоод сар болж байгаа юм. Ингээд түүний өгсөн мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэе. -Би ажлаа авсан даруйдаа зээлийн багцын чанар дээр ажиллаж эхэлсэн. Ер нь Хөгжлийн банкыг тойрсон гурван том асуудал байгаа. Нэгт, […]

erdenet.jpg

2019-07-04 13:01
Эрдэнэт үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын албанд суурилуулсан хийн үлээгүүр машины туршилтын асаалт амжилттай болж хэвийн ажиллаж эхэллээ. Хөвүүлэн баяжуулах машинуудыг агаараар хангах зориулалттай хийн үлээгүүрийн уг машиныг 72 цагийн турш технологийн горимд ажиллуулан туршиж, ийнхүү хүлээн авчээ. Францын “Continental industrie” фирмийн Blower type-700,05 маркийн уг машин өмнөхөөсөө хоёр дахин илүү хүчин […]

solongo.jpg

2019-07-04 12:49
Арилжааны банк болон ББСБ-уудын зээлийн хүү хэт өндөр байгааг эсэргүүцэж, Зээлдэгчдийн холбооны зүгээс мэдээлэл хийлээ. Ингэхдээ тэд банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй бол тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, уг тэмцэлд зээлтэй иргэд болон өндөр настангууд, бизнес эрхлэлдэг бүх хүмүүсийг нэгдэхийг уриалав. Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц. Солонго МУ-ын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй […]

03.jpg

2019-07-04 12:24
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын нарс модыг нийт 54 байршилд 7225 нарс, 1482 гацуур модыг тарьсан. Эдгээрээс 4500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлж хотын өнгө төрх, ногоон шийдэл бүхий олны талархлыг хүлээсэн ажил болсон билээ. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн […]

02-2.jpg

2019-07-04 12:13
Өмнөговь аймаг 2017 он болон 2018 оны ажлаараа 2 жил дараалан “Тэргүүний аймаг” болон өнгөрсөн тавдугаар сард батламжаа гардан авч байсан билээ. Аймаг орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж, ХОШОЙ ТЭРГҮҮНИЙ АЙМАГ болоход өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан 1000 төрийн албан хаагчдаа  шагнаж урамшуулжээ. Түүнчлэн гурав дахь жилдээ “Орон […]

01-2.jpg

2019-07-04 12:00
Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Хэргийн талаар сануулбал, 30 настай, эрэгтэй Ч.Э нь 2018 оны есдүгээр сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд есөн настай хүүхдийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 50 настай, […]