Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүний биеийн байдал сайжирч нүдээ нээн, амьсгалын аппаратаа салгуулсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.
Харин өчигдөр түүний бие дахин мууджээ. Түүнд амьсгалын аппаратыг нь эргэн залгасан бөгөөд энэ тухай түүний эгч “Хүн л болсон хойно доо. Нүдээ нээчхээсэй, нүдээ нээнгүүт нь ярьдаг болчхоосой, ярихаар нь босдог болчхоосой гээд л хүсэл нь дийлдэхгүй юм дөө…
Гэхдээ цаг нь болоогүй зүйл тэр цагтаа л амжихын тулд хэчнээн урагшилсан ч буцаад л байрандаа ирдэг юм байна. Шинэ өдөр минь дүүд минь хүч хайрлаач. Тэр минь шөнөжин тэмцсээр үүр цайлгалаа” хэмээсэн байна.
Түүнд зориулсан хандивын аян үргэлжилсээр буй. Хандивт нийтдээ нэг тэрбум орчим төгрөг цуглараад байгаа бөгөөд эмчилгээний нийт өртөг хэд болох нь одоогоор тодорхойгүй байна. Эмчилгээ болон хагалгаа дууссаны дараа нийт өртөг тодорхой болох бөгөөд хэрэв та хандивын аянд нэгдэхийг хүсвэл Хаан банкны 5721081225 Л.Очбадрах дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.
2 comments
Ed nar odoo arai heterlee. Amingerel geed joohon ohind tuslah heregtei. Ene huugees iluu amidrah bolomjtoi huuhed sanagdsan.
tegsen c gesn adilhan hvn adilhan l amidrh gj bgaa shdee tghd bas arail sonin helj baigaan bishu amingerel ohind c bas cadhaaraa l bvgd tuslj bnshdee tghed adilhnmongol hvn bj ingj bicij bolohgv bmaar ym mongol hvmvvsiin maani neg n hvrtel amidrc baivl bolooshd