Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Хэргийн талаар сануулбал, 30 настай, эрэгтэй Ч.Э нь 2018 оны есдүгээр сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд есөн настай хүүхдийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 50 настай, эрэгтэй Ч.М нь 11 настай хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс Ч.Э, Ч.М нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Э-д 15 жил, Ч.М-д 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Дорноговь аймгийн прокурорын газар