deeltei-mongol.jpg

2019-07-04 16:56
Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг долоодугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 13 дахь жилдээ зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

li-kuzyan.jpg

2019-07-04 16:53
Хятадын дээд удирдлагууд гадаадын хөрөнгө оруулагчид, оюуны өмчийн эрхийг хамгаалахад шат дараатай бодлого баримтална гэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян “Зуны Давос” чуулганы үеэр мэдэгдсэнийг Хятадын Гадаад хэргийн яам пүрэв гарагт нийтэлжээ. “Бид оюуны өмчийг илүү идэвхтэй хамгаалж, түүний хууль ёсны эрх зөрчигдсөн үед нөхөн төлбөр олгох, торгууль ногдуулах […]

tureesiin-oron-suuts.jpg

2019-07-04 16:13
Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлнэ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийт 13 асуудал хэлэлцэж шийдвэрлэсний нэг нь Түрээсийн орон сууцтай холбоотой асуудал байлаа. Хурлын эхэнд “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам, нэг тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн журам батлах тухай асуудлыг хурлын эхэнд хэлэлцсэн юм. Журмын танилцуулгыг “Нийслэлийн орон […]

03-1.jpg

2019-07-04 15:17
Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах “Хангай” хотхоны орон сууцны 1 дүгээр давхарт үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагад СБД дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Агтийн хөндий” ХХК-ийн мах ангилах цех, иргэн Б-гийн “Болор” хүнсний дэлгүүр, “Пилексуссистем” ХХК-ий “Ихрүүд” дэлгүүрүүд эрүүл ахуй ариун цэврийн нөхцөл шаардлага хангаагүй, бараа […]

15-2.jpg

2019-07-04 15:07
Дээрхийн Гэгээн XIV Далай лам Наваан Лувсан Данзанжамцын мэндэлсэн өдөр энэ бямба гараг буюу долоодугаар сарын 6-ны өдөр тохиож байна. Тэрээр 1935 оны долоодугаар сарын 6-ны өдөр Түвд Улсын Амдо мужийн Тагцэр хэмээх жижиг сууринд ядуу тариачин Цойхон Цэрэн, Соном Цом нарын 9 дахь хүүхэд болж төржээ. Энэ өдөрт зориулж Гандантэгчинлэн хийдээс соёлын өдөрлөгийн арга […]

park.jpg

2019-07-04 14:53
Баяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долдугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр нь бэлэн болжээ.

14-1.jpg

2019-07-04 14:48
Баяр наадам, амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байдаг. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс […]

em.jpg

2019-07-04 14:37
Эмийн үнийн хөнгөлөлтийн тухай болон даатгалын систем хэрхэн ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ-аас өнөөдөр (2019.07.04) мэдээлэл хийлээ. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй байгаа 5000 гаруй худалдааны нэршлийн эмийн 2000 гаруй эмийг “зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэл”-д оруулдаг байна. Тэдгээр зайлшгүй шаардлагатай эмүүдээс ЭМД-аар хөнгөлөлттэй олгох жорын жагсаалтыг гаргадаг аж. 2018 онд батлагдсан ЭМД-ын Үндэсний […]

65873285_1266165310214859_4611674194382422016_n_20190704012323.jpg

2019-07-04 14:31
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр АНУ-ын “Sabertec” компанийн гүйцэтгэх захирал Билл О.Браяныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд АНУ-ын “Sabertec” компанийн гүйцэтгэх захирал Билл О.Браян компанийнхаа үйл ажиллагаа болон өөрсдийн үйлдвэрлэдэг автомашины яндангийн шүүлтүүрийн талаар хотын Захирагчид танилцуулав. Тэрбээр “Манай компани олон жилийн дадлага туршлагад суурилан шинэ дэвшилтэт технологийг ашиглан автомашины хөдөлгүүрийн […]

11-2.jpg

2019-07-04 14:23
Өнөөдөр МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. Тэд монголчуудын хөдөлмөрлөх эрхийг дордуулсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж батлах гэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Хөдөлмөрийн тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох чухал хууль атал өнгөрсөн хугацаанд мэргэжлийн салбаруудын хамтран зөвшилцсөн долоон асуудлыг байхгүй болгосон гэв. Ажлын хэсэг нийт 170 зарчмын зөрүүтэй томъёоллыг гаргасныг МҮЭХ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ингэснээр […]