Нийгэм

Дээрхийн гэгээн Далай ламын мэндэлсэн өдрийг тохиолдуулан эрдэм соёлын өдөрлөг болно

Дээрхийн Гэгээн XIV Далай лам Наваан Лувсан Данзанжамцын мэндэлсэн өдөр энэ бямба гараг буюу долоодугаар сарын 6-ны өдөр тохиож байна. Тэрээр 1935 оны долоодугаар сарын 6-ны өдөр Түвд Улсын Амдо мужийн Тагцэр хэмээх жижиг сууринд ядуу тариачин Цойхон Цэрэн, Соном Цом нарын 9 дахь хүүхэд болж төржээ.

Энэ өдөрт зориулж Гандантэгчинлэн хийдээс соёлын өдөрлөгийн арга хэмжээ хийх юм. Өдөрлөгийн бүрэн хөтөлбөрийг хүргэж байна.

“БАГШ, ГУРВАН ЭРДЭНЭД ИТГЭМҮҮ”-2019 ЭРДЭМ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ

7 дугаар сарын 6-ны бямба гараг: Жанрайсигийн дуганы өмнөх талбайд

11:00-11:15 Гандантэгчэнлин хийдийн Цогчэн сургуулийн лам хуврагууд “”Итгэл судар” хурна.
11:15-11:25 Нээлт Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч
11:25-11:30 Бурхан багш, Далай багшид зорин мандал өргөх 11:30-11:50 Хүндэт зочдын мэндчилгээ
11:40-11:45 “Уяхан Замбу тивийн наран” уртын дуу дуулна.
11:50-11:55 Далай багшийн айлдвар үзэх
12:00-12:05 Гар зургийн уралдааны нээлтийн үгийг ардын багш Ш.Чоймаа хэлэх
12:05-12:15 “Дэлхийгээ би мэднэ” дууг МХО-ны дууны дугуйлангийн сурагч Борхулан дуулах
12:15-12:20 МХЗХ-ны хүүхдийн дууны багш С. Батболд үг хэлэх
12:20-12:25 “Надтай адилхан нартай дэлхий” дуугаар Далай багшдаа мэндэлсэн өдрийн мэндчилгээ дэвшүүлэх, Далай ламын өлмий бататгах залбирал уншина.
12:25-12:30 Гар зургийн уралдааныг нээж МБШДС-ийн багш УУТ-ийн багш Д.Тулга үг хэлнэ
12:30-12:40 Хотын бүх амаржих газар болон Төв аймагт зохион байгуулж буй хүмүүнлэгийн үйл ажиллагааг танилцуулж, ХУД, БГД-ийн амжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний зүйлс гардуулна.
Шинээр оюутан болж буй оюутанд сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлж 500,000₮ хандивлана.

Үдээс хойших хөтөлбөр:
17:00-17:05 Хөтлөгч нээж үг хэлэх
17:10-17:30 Манзушир хутагт “Номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр ба тус өдрийн ач холбогдол” сэдвээр айлдвар айлдана.
17:30-17:50 Гэвш Батцэнгэл лам “Дээрхийн гэгээний үйлс зохионгуй” сэдвээр айлдвар айлдана.
17:50-18:00 Хүүхдийн гар зургийн уралдааны хаалт, шагнал гардуулах
18:00-18:10 Сүсэгтэн олон “Мөргөлийн түрлэг” дууг дуучин Б. Ариунбаатартай хамтран Далай багшийн мэлмий гийсний 84 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж дуун тахил өргөж, Далай ламын өлмий бататгах залбирал уншина.
18:10-18:30 Наро Банчэн гэгээн “21-р зууны залуучууд Бурханы шашныг хэрхэн танин мэдэх вэ” сэдвээр айлдвар айлдана.
18:30-18:50 Алтангэрэл судрын тайлбар, айлдвар
18:50-19:05 Алтангэрэлийн сан даллага авах
19:05-19:10 Жанлавцогзол хурах
19:10-20:00 Дүнчүүр маани хөгжөөнө
20:00-20:05 Хаалтын үг хэлэх

Идгаачойнзинлин дацанд:
03:30-06:30 Их хөлгөний нэг өдрийн тэтгэн ариусгах сахил хүртээнэ.
12:40-13:20 Дээрхийн гэгээнтний цадиг баримтат кино үзүүлэх
14:00-17:00 “Бодь мөрийн зул” тайлбар, “Насны авшиг” хайрлана.
11:00-18:00 МБШДС-ийн хурлын танхимд “Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын амьдрал үйлс зохионгуй” Фото зургийн үзэсгэлэн болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close