Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах “Хангай” хотхоны орон сууцны 1 дүгээр давхарт үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагад СБД дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар “Агтийн хөндий” ХХК-ийн мах ангилах цех, иргэн Б-гийн “Болор” хүнсний дэлгүүр, “Пилексуссистем” ХХК-ий “Ихрүүд” дэлгүүрүүд эрүүл ахуй ариун цэврийн нөхцөл шаардлага хангаагүй, бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчил илрүүлжээ.
Илэрсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах албан даалгавар хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.