Ухаалаг гар утас хүүхдийг эвэртэй болгодог

Ухаалаг гар утас хэт их хэрэглэвэл сэтгэл санаа, зан аашт өөрчлөлт гардаг гэсэн судалгаа олон байдаг. Харин хүний бие махбодод өөрчлөлт гардаг эсэхийг өмнө нь бараг тогтоож байгаагүй гэхэд болно.

Тэгвэл Австралийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Шахар болон Марк Сэйерс нар 1200 рентген зурагт ажиглалт хийж үзээд 18-30 насны хүмүүсийн 41 хувьд нь ясны хачирхалтай өөрчлөлт гарсныг тогтоожээ. Тодруулбал, дагзны ар хэсэгт 10 мм хүртэл, заримынх нь 3 сантиметр урт хэмжээтэй “эвэр” шиг зүйл ургасан байжээ. Эндээс хүзүүний шөрмөс, булчин холбогдсон байв. Энтезофит хэмээн нэрлэсэн энэ ургацаг булчингийн хэт удаан ачааллаас бий болдог.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү ясан ургацаг нь гар утас хэт их хэрэглэдэг хүмүүст илүүтэй тохиож байв. Толгойгоороо байнга тонгойж, бөгтийж явдаг хүмүүст энтезофит ургах магадлал илүү өндөр.
Энэ “эвэр” нь өөрөө аюулгүй ч илүү аюултай өвчнийг илтгэх шинж тэмдэг гэнэ. Энтезофит нь эмэгтэйчүүдээс илүүтэй эрчүүдэд илүү ургаж байна. Энэ нь эрчүүд ухаалаг гар утас, компьютерт илүү донтож, эмэгтэйчүүдээс илүү удаан хугацаагаар суудаг.

“Хэдийгээр “планшетын хувьсгал” бидний өдөр тутмын амьдралд гүнээ бэхэжсэн ч энэ төхөөрөмж ердөө л 10 жил болж байгаа. Тиймээс үүнтэй холбоотой эрүүл мэндийн шинж тэмдгүүд дөнгөж эхэлж байна” гэж эрдэмтэд тэмдэглэжээ.

Эх сурвалж: lifter.com.ua

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн