tuv-tseverleh1.jpg
2019-04-17 13:59
-ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН ТҮҮХИЙ ЛАГИЙН НАСОСЫГ 48 ЦАГИЙН ДОТОР ГОРИМД НЬ ОРУУЛНА- УБ хотын төв цэвэрлэх байгууламжид хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгээс ээлжит мэдээллээ хийлээ. Ажлын хэсгээс одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж нь эхний ээлжинд хүлээж авдаг түүхий […]

08-4.jpg
2019-04-17 13:32
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ноён Шин Дун Ү-ийн хувьд өнгөрсөн жил “Корей Смарт Карт” корпорациас “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн ерөнхий захиралаар томилогдсон. Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу? Шин Дун Ү: Миний бие БНСУ-ын  “Корей Смарт Карт” корпорацид 13 жил ажиллаж, өнгөрсөн 2018 оны нэгдүгээр сараас эхлэн “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн ерөнхий захиралаар […]

05-8.jpg
2019-04-17 13:28
Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ. Сургуулилалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд нэгдсэн жагсаалын урьдчилсан бэлтгэлийг өнөөдөр 05:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалын бэлтгэлд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах […]

04-4.jpg
2019-04-17 13:01
Японы Сангийн яам өнгөрөгч долоо хоногт 1000, 5000, 10000 иений мөнгөн дэвсгэртийн загварыг өөрчлөх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Шинэ мөнгөн дэвсгэртийг 2024 оноос гүйлгээнд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Япон Улсын мөнгөн дэвсгэрт Иен нь 1, 5, 10, 50, 100, 500 иений зоосон мөнгө, 1000, 2000, 5000, 10000 иений цаасан дэвсгэрттэй. Шинэ загварын 1000, 5000, 10000 […]

mongolbank.jpg
2019-04-17 12:46
Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлогын шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдийн засгийн идэвхжлийг дагаад эрэлтийн шинжтэй инфляци нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч инфляци 2018 оны эцэст идэвхжихэд хатуу түлш (хэрэглээний нүүрс, мод), шатахуун болон махны үнийн өсөлт голлон нөлөөлөв. Тухайлбал, 2018 […]

transhei.jpg
2019-04-17 12:36
Хүмүүсийн ярьдагаар траншей дотроос хүний цогцос олджээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Энхтайваны гүүр”-ны зүүн урд талд дулааны шугам сүлжээний худгаас цогцос олдсон тул гаргуулахаар Цагдаагийн байгууллагаас Аврах ангийнханд хандсан байна. Тэдний хүсэлтийг өчигдөр (2019.04.16) 11:12 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид долоон минутын дараа очиж, дулааны шугам сүлжээний 133 дугаарын худаг […]

singapore.jpg
2019-04-17 12:13
SSM буюу Сингапур-Монголын хамтарсан дунд сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Хордлогын улмаас өнгөрсөн долоо хоногийн байдлаар ХӨСҮТ-д 44 өвчтөн хэвтэж байсан бөгөөд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан хоёр хүүхэд энгийн тасаг руу шилжиж, ерөнхийдөө өвчтөнүүдийн бие сайжирсан гэсэн. Манайхан аливаа ноцтой асуудлыг анх сонссон үедээ л сүр дуулиан болгоод […]

pop.jpg
2019-04-17 11:53
Дэлхийн томоохон хеж-фонд буюу хөрөнгө оруулалтын санд тооцогддог “Bridgewater Associates”-ээс “Популизм: үзэгдэл” хэмээх тайлан нийтэлсэн юм. Уг нийтлэлийг Америкийн бизнесмэн, тэрбумтан, “Bridgewater Associates”-ийг үүсгэн байгуулагч Рэй Далио болон түүний гурван хамтрагч болох Стивен Кригер, Йасон Рожерс, Гарднер Девис нар бичсэн байна. Тэд тайлангаа 61 хуудас цифр, хүснэгт, график болон тэдгээр анализ зэрэг баримтад дүн шинжилгээ […]

01-21.jpg
2019-04-17 11:09
“Алдарт эх”-ийн одонтой холбоотой өргөдөл хүсэлтийн асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо. Иргэд одоо мөрдөж байгаа “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон олгох хууль эрх зүйн зохицуулалтад -Алдарт эх”-ийн одонтой эмэгтэйчүүдийн тэтгэврийн доод хэмжээ болон мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, -Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүүхдийн тоо харгалзахгүй одон олгодог болох, […]

hakuho.jpg
2019-04-17 10:16
Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал тэрээр Монгол улс дахь Японы элчин сайдын яамаар дамжуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн байна. Гэхдээ уг хүсэлтийг шийдвэрлэх үйл явц нь тодорхой хуулийн зохицуулалттай тул одоогоор хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа […]