2019-04-17 12:361min00

Траншейнаас 43 настай хүний цогцос олджээ

transhei

Хүмүүсийн ярьдагаар траншей дотроос хүний цогцос олджээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Энхтайваны гүүр”-ны зүүн урд талд дулааны шугам сүлжээний худгаас цогцос олдсон тул гаргуулахаар Цагдаагийн байгууллагаас Аврах ангийнханд хандсан байна.

Тэдний хүсэлтийг өчигдөр (2019.04.16) 11:12 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид долоон минутын дараа очиж, дулааны шугам сүлжээний 133 дугаарын худаг дотроос харьяалал нь тодорхойгүй 43 настай А гэгч эрэгтэй хүний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй