Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ.
Сургуулилалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд нэгдсэн жагсаалын урьдчилсан бэлтгэлийг өнөөдөр 05:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Жагсаалын бэлтгэлд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит газар, аж ахуйн нэгж, байгууллагын нийт 4,300 гаруй ажилтан, алба хаагч оролцсон байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт энэ сарын 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар эхлэх талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв.