2019-04-17 16:14
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын эхэнд 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигийг уншиж сонордуулав. Мөн зарлигийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн […]